Насанд хүрэгчдэд тохиолдох цочмог лейкемийн тавиланг ийлдсийн лактатдегидрогеназын төвшингөөр тодорхойлохын ач холбогдлыг уялдуулан судлах нь

Зохиогчид

  • Д.Нүрзэддулам АШУҮИС, АУС, Цус судлалын тэнхим , УНТЭ-ийн Эмнэлзүйн Эмгэг Судлалын Нэгдсэн Лаборатори Зохиогч
  • С.Батзаяа УНТЭ-ийн Эмнэлзүйн Эмгэг Судлалын Нэгдсэн Лаборатори Зохиогч
  • Д.Нарантөгөлдөр УНТЭ-ийн Эмнэлзүйн Эмгэг Судлалын Нэгдсэн Лаборатори Зохиогч
  • Б.Оюунбилэг УНТЭ-ийн Эмнэлзүйн Эмгэг Судлалын Нэгдсэн Лаборатори Зохиогч
  • Ц Зохиогч
  • Одгэрэл АШУҮИС, АУС, Цус судлалын тэнхим , АШУҮИС МЯЭ Зохиогч

Түлхүүр үг:

Лактатдегидрогеназа, Ферритин, Амьдрах чадвар

Хураангуй

Үндэслэл: Цочмог лейкемийн явц, тавиланг урьдчилан тооцоолоход ийлдсийн лактатдегидрогеназа болон ферритинийг дэлхий нийтэд өргөн ашигладаг. Сүүлийн жилүүдэд Монгол улсад цусны хавдрын оношлогоо эмчилгээнд ахиц, дэвшил гарсантай холбоотой цусны хавдрын тохиолдол ихэссэн ч, өвчний явц, эрсдэлийг тооцоход ач холбогдол бүхий биохимийн шинжилгээний үзүүлэлтийг төдийлөн ашиглахгүй байгаа нь энэхүү судалгааны ажлыг хийх үндэслэл боллоо. Арга аргачлал: Энэхүү судалгаанд 2017оны дөрөвдүгээр сараас 2020 оны аравдугаар сар хүртэлх Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн (УНТЭ) Эмнэлзүйн Эмгэг Судлалын Нэгдсэн Лабораторид (ЭЭСНЛ) цочмог лейкеми онош нь батлагдсан тохиолдлуудыг хамруулж, цусны дэлгэрэнгүй шинжилгээг Sysmex XN-2000 гематологийн бүрэн автомат анализатор дээр хийж, захын цус болон, ясны хэмийн түрхэц, цитохимийн будгуудыг ашиглан урсгал эс тоолуураар иммунофенотипийг “BD-FACSCantoII” тодорхойлон оношийг баталгаажуулсан. Лактатдегидрогеназийн төвшинг биохимийн бүрэн автомат COBAS 6000, C311, Ферритинийг е411 анализатораар хэмжив. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 131 тохиолдлын 80.15% (105)д цочмог миелобластын, 17.56% (23)-д лимфобластын, 2.29%(3)-д холимог хэлбэрийн цочмог лейкеми оношлогдсон байна. Судалгаанд хамрагдагсдын насны дундаж 44.1±15.6 байлаа. Цочмог лейкемийн тохиолдлыг лактатдегдрогеназийн төвшин их болон бага гэсэн 2 бүлэгт хувааж харьцуулахад цагаан эсийн тоон (P=0.002), лимфоцитийн эзлэх хувь (P=0.008), өвчтөний амьдрах хугацаа (P=0.003), ясны хэм дэх бластын эзлэх хувь (P=0.02) статистик ач холбогдол бүхий ялгаатай тодорхойлогдов. Оношлогдсоноос хойшх 10-н сарын хугацаанд өвчтөний амьдрах чадвар лактатдегидрогеназын төвшин бага хүмүүст 60%, лактатдегидрогеназын төвшин их бүлэгт 35% байв. Дүгнэлт: Цочмог лейкеми оношлогдох үед лактатдегидрогеназын төвшин өндөр тодорхойлогдох нь өвчтөн тавилан муу байгааг харуулж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: С.Батзаяа, Д.Нарантөгөлдөр

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-11-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл