Ковид-19 цар тахлын үеийн оюутнуудын эрүүл мэндийн боловсрол ба амьдралын чанарыг судалсан нь

Зохиогчид

  • П.Орхонтуяа АШУҮИС, Сувилахуйн суруулийн ЕЭТ Зохиогч
  • Б.Одгэрэл АШУҮИС, Сувилахуйн суруулийн ЕЭТ Зохиогч
  • Ц.Дашдулам АШУҮИС, Сувилахуйн сургуулийн АСШУТ Зохиогч
  • Я.Энхжаргал АШУҮИС, Сувилахуйн сургуулийн НЭМСТ Зохиогч

Түлхүүр үг:

Эрүүл мэндийн боловсрол, Амьдралын чанар

Хураангуй

Үндэслэл: Ковид-19 вирусийн халдвар 2020 онд дэлхий дахинд тархаж, ДЭМБ-аас цар тахал болсныг зарласан. Зорилго: Ковид-19 цар тахлын үе дэх Сувилахуйн Сургуулийн оюутнуудын эрүүл мэндийн боловсролын мэдлэг, хандлагыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг агшингийн тоон судалгаагаар зорилтот түүврийн аргыг ашиглан Сувилахуйн сургуулийн I дамжааны 271 оюутнуудыг хамруулав. Мэдээ материал цуглуулахдаа цахим хэлбэрээр эрүүл мэндийн суурь боловсролыг үнэлэх 5 асуулт (HL-Health Literacy in School-Aged Children (HLSAC), амьдралын чанарыг тодорхойлох 10 асуулт (HQ-health-related quality of life (HRQoL)-ийг тус тус ашиглав. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 18.95 (sd=.198), одоогоор 65.7% нь ковид-19 халдвараар өвчлөөгүй эрүүл гэсэн бол 34.3% нь өвдсөн байна. Ковид-19 халдвар туссан оюутнуудын 1.1% нь тусгаарлах байр, 5.5% нь эмнэлэг, 42.4% нь гэртээ тусгаарлагдсан байна. Дүгнэлт: Судалгаанд оролцогчдын эрүүл мэндийн боловсрол нь амьдралын чанарын үзүүлэлттэй статистик ач холбогдолтой гарсан.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: П.Орхонтуяа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-11-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл