Зүрхний цочмог шигдээсийн үеийн сийвэнгийн NT-proBNP түвшинд нөлөөлөгч хүчин зүйлсийг судалсан нь

Зохиогчид

  • Ө.Ганчимэг Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль , Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг Зохиогч
  • Х.Чингэрэл Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль Зохиогч
  • Х.Алтайсайхан Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль Зохиогч
  • Ө.Цолмон Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Натри хөөгч пептид, Зүрхний шигдээс, Зүүн ховдлын үйл ажиллагаа, Зүүн ховдлын ерөнхий суналт

Хураангуй

Манай оронд зүрхний ишемийн өвчин-зүрхний шигдээс нь хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хэвээр байна. Натри хөөгч пептид (NT-pro BNP) нь зүрхний дутагдлын эмнэлзүйн зааварт тусгагдсан оношилгооны биомаркер юм. Зорилго: Бид зүрхний цочмог шигдээсийн үеийн натри хөөгч пептидийн түвшин ба түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлохоор зорив. Арга, аргачлал: Тус судалгаанд зүрхний цочмог шигдээс бүхий, зүрхний дутагдлын эмнэл зүйн шинж тэмдэггүй 120 эмчлүүлэгчийг хамруулав. Үр дүн: Судалгаанд оролцочдын цусны сийвэн дэх NT-pro BNP-ийн голч хэмжээ нь 838 (IQR 280-2860) пг/мл байна. Натри хөөгч пептидийн голчийн дээд, доод квартилд тулгуурлан 4 бүлэг болгон харьцуулахад бүлэг хооронд зүүн ховдлын ерөнхий суналт, сийвэнгийн тропонины хэмжээ нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. Мөн натри хөөгч пептидийн түвшинд нөлөөлөгч хүчин зүйлст чихрийн шижин өвчин хавсрах OR 4.017 (p=0.025), өвчний эхлэлээс эмнэлэг хүртэлх хугацаа богиносох OR 0.05 (p=0.02), өндөр GRACE эрсдлийн оноо OR 1.053 (p=0.038), зүүн ховдлын ерөнхий суналт сайжрах OR 0.693 (p=0.008) зэрэг багтаж байна. Дүнгэлт: Зүрхний шигдээсийн цочмог үед NT-proBNP түвшин ихсэх нь эрт үеийн зүүн ховдлын систолын үйл ажиллагааны алдагдалтай холбоотой байна. Зүүн ховдлын үйл ажиллагааг зүрхний хэт авиан шинжилгээнээс гадна сийвэнгийн NT-proBNP ихсэлтээр таамаглаж болох юм.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Х.Чингэрэл, Х.Алтайсайхан

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-11-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл