Жирэмсэн эмэгтэйн ийлдэс дэх нийт цөсний хүчлийг судалсан дүн
Түлхүүр үг:
Жирэмсний үеийн цөс зогсонгишил, Холестаз, ЗагатналтХураангуй
Жирэмсний үед тохиолддог элэг цөсний эмгэгүүдийн нэг болох цөс зогсонгишил нь загатнах, нойргүйдэх, ядарч сульдах, цус гоожимтгой болох зэрэг шинж тэмдгээр илрэх бөгөөд лабораторийн шинжилгээнд нийт цөсний хүчлийн – (total bile acid) хэмжээ ихэсдэг. Нийт цөсний хүчлийн ихсэлт нь зөвхөн оношилгооны шалгуур төдийгүй холестазын улмаас урагт үүсэх эрсдлүүдийг үнэлж болдогоороо давуу талтай юм. Бидний судалгаагаар жирэмсний үеийн холестазын эмнэлзүйн шинж тэмдэгтэй болон эрүүл эмэгтэйчүүдийг судалгаанд хамруулж ийлдэс дэх нийт цөсний хүчлийн дундаж болон бүлэг хоорондын үзүүлэлтийг харьцуулан судаллаа. Судалгаанд нийт (n=73) эмэгтэй хамрагдсанаас, (n=36) нь холестазын эмнэлзүйн шинж тэмдэгтэй, (n=37) нь эрүүл эмэгтэйчүүд байв. Ийлдэс дэх нийт цөсний хүчлийн дундаж үзүүлэлт холестазын эмнэлзүйн шинж тэмдэгтэй эмэгтэйчүүдэд 19.0±9.2 мкмоль/л (p<0.001) тодорхойлогдсон бол эрүүл эмэгтэйчүүдэд (n=37) 4.4±2.9 мкмоль/л (p<.001), холестазын эмнэлзүйн шинж тэмдэг бүхий гепатитийн вирустэй эмэгтэйчүүдэд 20.4±12.2 мкмоль/л (p<.001) тус тус тодорхойлогдсон нь эмнэлзүйд холестазын шинж тэмдэг илрэх үед эмэгтэйн ийлдэс дэх нийт цөсний хүчил ихэсдэг болохыг харуулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
