Дээд мөчинд тушаа судас үүсгэх үеийн өмнөх болон дараах судасны морфометрийн үзүүлэлтийг судалсан дүн

Зохиогчид

  • Б.Батбилэг АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Анатомийн тэнхим Зохиогч
  • Б.Батсайхан Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Ерөнхий мэс заслын тасаг Зохиогч
  • Т.Мөнхболд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Ерөнхий мэс заслын тасаг Зохиогч
  • Б.Баярцэнгэл АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Анатомийн тэнхим Зохиогч
  • С.Энэбиш АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Анатомийн тэнхим Зохиогч
  • А.Долгорсүрэн АШУҮИС, Био-Анагаахын Сургууль, Анатомийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Хураагуур судасны голч, Судасны хувилбарууд

Хураангуй

Бөөрний архаг дутагдлын (БАД) эцсийн шатны эмчилгээний оновчтой, эрсдэл багатай арга бол гемодиализ бөгөөд мэс заслын аргаар үүсгэгдсэн тушаа судсаар диализ эмчилгээг хийх нь эрсдэл хүндрэл бага гэж судлаачид үзэж байна. Мэс заслын өмнөх болон дараах тушаа судасны залгаасны үр дүнд үзүүлэх нөлөөллийг судалснаар мэс заслын дараах судасны ашиглалтын хугацааг уртасгах болон хүндрэлийг бууруулах давуу талтай гэж тэмдэглэсэн байдаг. Зорилго: Дээд мөчинд тушаа судас үүсгэх үеийн өмнөх болон дараах залгасан судасны морфометрийн үзүүлэлтүүдийг судасны хэт авиа допплер аппарат ашиглан судлах. Арга, аргачлал: Бид Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн (УНТЭ) Ерөнхий Мэс заслын тасагт (ЕМЗТ) диализ эмчилгээний заалттай 19-79 насны 41 хүнийг тохиолдлын бүлэгт, хяналтын бүлэгт 41 хүнийг зохих ёс зүйн зөвшөөрөл авсны дагуу судалгаанд хамруулсан. Тохойн хонхор хэсгийн өнгөц венийг Kaissar нарын ангиллаар, гарын дотно өнгөц венийг Anaya нарын ангиллаар хувилбаруудыг тус тус тодорхойлсон. Мэс заслын өмнөх хэмжилтэд артери болон өнгөц венийн голчийг тус тус хэмжсэн. Мэс заслын дараах (МЗД) 1-120 дахь хоногт тушаа судасны венийн залгалтаас хойших 5-10 см /cannulation zone/-д венийн голчийг 2019 оны “KDOQI-2019” удирдамж ашиглан үнэлэн шинжилсэн. Дүгнэлт: Монгол хүнд v.cephalica-ын M хувилбар эрэгтэй хүйсэнд, H хувилбар эмэгтэй хүйсэнд илүү тохиолдож, баруун гарт v.cephalica-ын нэмэлт салаатай өвөрмөц хувилбарууд илүү байна. v.basilica-ийн v.basilica-н v.axilaris-т цутгасан хувилбар илүү тохиолдож байна. Мэс заслын өмнөх судасны хэмжилтэд Артерийн судасны голч а.radialis болон а.ulnaris-т ялгаагүй байсан ба дундаж голч 0.2 см дээш байв. Мэс заслын дараах хэмжилтэд МЗД-1 хураагуур судасны голч 2 дахин өргөссөн, МЗД-10 хураагуур судасны голч 0.6 см дээш, МЗД-30 дахь хоногт голчийн хэмжээ буурч тушаа судасны боловсролт хангалтгүй байна. МЗД-60 болон 120 дахь хоногоос хураагуур судасны голчийн хэмжээ тогтворжиж, тушаа судас боловсорч гүйцэн гемодиализ эмчилгээ хийгдэх боломжтой болж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: С.Энэбиш

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-11-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл