Гиперлипидемитэй хүмүүст хэрэглэсэн озонжуулсан өөрийн цус сэлбэх эмчилгээний үр дүн

Зохиогчид

  • Дай Туг АШУҮИС, АУС , Өвөр Монголын Тун Ляо хотын төв эмнэлэг Зохиогч
  • Ц.Намхайдорж Улаанбаатар Сонгдо эмнэлэг Зохиогч
  • Ө.Цолмон АШУҮИС, Зүрх судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Липид, Липидийн багц шинжилгээ, Озон эмчилгээ, Зүрх судасны эрсдэлт хүчин зүйл

Хураангуй

Зорилго: Гиперлипидемитэй хүмүүст озонжуулсан өөрийн цус сэлбэх эмчилгээний үр дүнг харьцуулан үнэлэхэд оршино. Арга зүй: Энэхүү агшингийн судалгаа нь 2019 оны 12 сараас эхлэн 2020 оны 3 сар дуусах хүртэлх хугацаанд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Тун Ляо хотын төв эмнэлгийн зүрх судасны тасагт хийгдсэн. Судалгаанд гиперлипидеми илэрсэн 40-60 насны 103 өвчтөн хамрагдсан бөгөөд тэдгээрийг тохиолдлын (озонжуулсан өөрийн цус сэлбэх эмчилгээ хийлгэсэн) ба хяналтын (озонжуулаагүй өөрийн цус сэлбэх эмчилгээ хийлгэсэн) гэсэн 2 бүлэгт хуваасан. Лабораторийн шинжилгээгээр цусны сийвэнд нийт холестерол, триглицерид, бага нягтралт липопротейны холестерол, их нягтралт липопротейны холестеролын хэмжээг эмчилгээний өмнө ба дараа, нийт 2 удаа тодорхойлсон. Озонжуулсан ба озонжуулаагүй өөрийн цус сэлбэх эмчилгээг өдөр бүр 10 хоног хийсэн. Үр дүн: Бидний судалгаанд 40-60 насны, гиперлипидемитэй 103 хүн оролцсоноос 57 нь эрэгтэй, 46 нь эмэгтэй, дундаж нас 52.4±5.4 жил байсан. Эмчилгээний өмнөх липидийн үзүүлэлтүүдтэй харьцуулахад озонжуулсан өөрийн цус сэлбэх эмчилгээний дараах сийвэн дэх нийт холестерол (4.55±0.75 vs 6.45±1.20, p<0.001), триглицерид (2.06±1.32 vs 3.09±1.02, p=0.016), бага нягтралт липопротейны холестеролын хэмжээ (3.02±0.59 vs 4.04±0.96, p<0.001) статистикийн үнэн магадлалтай буурсан байв. Харин озонжуулаагүй өөрийн цус сэлбэх эмчилгээ хийлгэсэн хяналтын бүлэгт эмчилгээний өмнөх ба дараах липидийн үзүүлэлтүүд статистикийн ач холбогдол бүхий ялгаа илрээгүй байсан. Дүгнэлт: Хяналтын бүлэгтэй харьцуулахад тохиолдлын бүлгийн эмчилгээний дараах нийт холестерол, триглицерид, бага нягтралт липопротейны холестеролын хэмжээ статистикийн үнэн магадлалтай буурсан нь озонжуулсан өөрийн цус сэлбэх эмчилгээ нь гиперлипидемийн үед үр дүнтэй болохыг харуулав.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-11-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл