Бодисын солилцооны хам шинжийн үеийн эфферент эмчилгээний үр дүнг бодисын солилцооны ба дархлааны зарим үзүүлэлтээр үнэлсэн нь
Түлхүүр үг:
Бага эрчимт үрэвсэл, Цитокин, Липидийн хямрал, Эфферент эмчилгээХураангуй
Үндэслэл: БСХШ-ийн үед хэвлийн таргалалтын улмаас адипоз эдийн нэвчилт нэмэгдэн үрэвслийн эсрэг, эдийг нөхөн сэргээх үйлчилгээтэй цитокинуудыг ялгаруулах М2 макрофаг, үрэвсэл өдөөгч цитокин ялгаруулагч М1 макрофагд шилжин дархлааны эсүүдийн хэвийн үйл алдагдан бага эрчимт архаг үрэвсэл өрнөж3-5, лептиний шүүрэл нэмэгддэг байна. Зорилго, зорилт: БСХШ-тэй хүмүүст эфферент эмчилгээний нөлөөг үнэлэх зорилгоор цитокин ба бодисын солилцооны зарим үзүүлэлтийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгаанд 2020 оны 6-аас 10-р сарын хооронд “Гэгээ-Мед” эмнэлэгт хандан эфферент эмчилгээ хийлгэсэн үйлчлүүлэгчдээс NCEP-ATP III12 шалгуурыг бүрэн хангасан хүмүүсийг хамруулан, нэг агшингийн, эмчилгээний өмнөх ба дараах судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Үр дүн: Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 50.0±7.9 жил байсан ба хүйсийн хувьд дийлэнх буюу 64.4% (n=29) нь эмэгтэйчүүд байлаа. Судалгаанд хамрагдагсдад эфферент эмчилгээний дараах ИНЛП үзүүлэлтээс бусад буюу нийт холестерол, триглицерид, глюкозын агууламж статистикийн ач холбогдол бүхий буурсан байлаа. Дүгнэлт: БСХШ-ийн үеийн мембрант плазмаферезийн эфферент эмчилгээний дүнд холестерол (р<0.001), триглицерид (р<0.001), глюкоз (р<0.001), БНЛП (p=0.044), С урвал уураг (p=0.004)-ийн агууламж буурч байна. Эфферент эмчилгээний дараах биохимийн үзүүлэлтүүдийн өөрчлөлтөөр эмчилгээний үр дүнг тооцоход эмчилгээний дараах глюкозын бууралт 1.65 ммоль/л байхад эрэгтэйчүүдэд 62.5% мэдрэг чанартай, 69.0% өвөрмөц чанартай байна. Триглицеридийн агууламжийн бууралт 0.3 mmol/L ба түүнээс дээш байхад эрэгтэйчүүдэд мэдрэг чанар 56.3%, өвөрмөц чанар 75.9%-тай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Н.Золмөнх
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
