Бамбай булчирхайн дааврыг шинжилж буй дархлаа шинжилгээний аргуудыг харьцуулан судалсан дүн

Зохиогчид

  • З.Гэрэлцэцэг АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим , АШУҮИС, Монгол-Японы эмнэлэг, Эмнэлзүйн Төв Лаборатори Зохиогч
  • С.Цогтсайхан АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим Зохиогч
  • Т.Хонгорзул АШУҮИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим , АШУҮИС, Монгол-Японы эмнэлэг, Эмнэлзүйн Төв Лаборатори Зохиогч

Түлхүүр үг:

Хемилюминесценци, Фермент холбоот флюресцент урвал, Бамбай идэвхижүүлэгч даавар, Чөлөөт три-иодтиронин, Чөлөөт тироксин

Хураангуй

Үндэслэл: Иммунологийн шинжилгээний үзүүлэлтүүдээс дааврын шинжилгээ хамгийн мэдрэг бөгөөд үр дүн нь шинжилгээний аргаас хамааралтай байх магадлалтай байдаг. Зорилго: Бамбай булчирхайн дааврыг шинжилж буй дархлаа шинжилгээний аргын үр дүнг харьцуулан судлах. Арга, аргачлал: Судалгааны ажлыг туршилт судалгааны загвараар АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Эмнэлзүйн төв лабораторийг түшиглэн хийж гүйцэтгэсэн. Үр дүн: Бамбай булчирхайн дааврын шинжилгээний хоёр өөр аргын үнэ өртгийг харьцуулахад CLEIA аргын нэгж шинжилгээний өртөг өндөр, харин ELFA аргын өртөг бага байна. ELFA аргын нэгж шинжилгээнд ашиглагдах урвалж уусмал 1 тест 7077-8826 төгрөгт багтсан байдаг бол CLEIA аргын хувьд үндсэн урвалж, ажлын ба хяналтын уусмал нийлээд 9494-10171 төгрөгийн өртөгтэй болдог. Дүгнэлт: 1. Бамбай булчирхайн дааврыг хемилюминесценци болон фермент холбоот флюресцент урвалын аргаар зэрэгцүүлэн шинжлэхэд аргуудын үр дүн дунд нийцэлтэй байна. 2. Хемилюминесценци болон фермент холбоот флюресцент урвалын аргаар тодорхойлсон бамбайн дааврын шинжилгээний үр дүн нэгийгээ төлөөлж байгаа ч үнэ өртгийн хувьд ялгаатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: З.Гэрэлцэцэг

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-11-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл