Бага тархи гүүрний өнцгийн түгээмэл хавдруудын соронзон резонанст томографийн шинжүүдийг судалсан нь
Түлхүүр үг:
internal auditory canal, signal intensityХураангуй
Үндэслэл: Бага тархи-гүүрний өнцөгт (БТГӨ) тохиолдох хавдрын 95-98 Сонсголын дотор суваг хувийг шваннома болон менингиома хавдрууд эзэлдэг бөгөөд эмнэлзүйд Дохионы эрчим илрэх шинжүүд төстэй, зарим тохиолдолд ердийн Соронзон Резонанс Бичил цус Томографи (СРТ) шинжилгээгээр ялган оношлоход хүндрэлтэй байдаг. СРТ-ийн шинэлэг горим болох Susceptibility weighted imaging (SWI)ыг хавдрын оношилгоонд чухалчилж өргөн ашиглаж байна. Зорилго: СРТ-ийн уламжлалт горимууд болон дэвшилтэт горимыг ашиглан БТГӨ-т түгээмэл тохиолдох хавдруудын шинжүүдийг тодорхойлж, ялган оношлох боломжийг судлах юм. Материал, арга зүй: ЛюксМед эмнэлэгт СРТ-ийн шинжилгээгээр бага тархи-гүүрний өнцөгт (БТГӨ)-т шваннома болон менингиома хавдар оношлогдож эмгэг судлалын шинжилгээгээр онош батлагдсан 34 үйлчлүүлэгчийн 36 хавдрыг түүвэрлэн авч ретроспектив аргаар судлан, хасах шалгуураар 6 хавдрыг хасаж, 30 тохиолдолд дүн шинжилгээ хийсэн. Үүсгэврийн эзэлхүүн, талбай, гадаргуу, хатуу хальсны сүүл шинж, сонсголын дотор суваг руу нэвчсэн байдал, тогтоц, тодосгогч бодисын тодрол зэргийг үнэлсэн. Үр дүн: Нийт 30 тохиолдлын 24 (80%) нь эмэгтэй, 6 (20%) нь эрэгтэй, дундаж нас 51.7±13.9 байсан. СРТ - ийн SWI горимд хавдар дотор бага дохионы эрчимтэй буюу бичил цус 20 (67%) хавдарт илэрсэн ба үүнээс 19 шваннома, 1 менингиома байсан (p<0.0001). Тодосгогч бодисын дараах T1WI горимд сонсголын дотор суваг руу нэвчиж ургасан нийт 19 (63%) тохиолдолын 16 (84%) шваннома байсан ба статистик ач холбогдолтой байв (p=0.012). Тус байрлалд тохиолдох менингиома болон шванномаг ялган оношлоход хавдрын хэлбэр, хэмжээ, байрлал, бүрхүүл хальсны шинж, хавдрын эргэн тойрны хаван, IV ховдол дарагдал зэрэг шинжүүд нь статистик ач холбогдолгүй байв. Дүгнэлт: СРТ-ийн шинжилгээнд илрэх дүрслэлийн шинжээр нь БТГӨ-ийн түгээмэл хавдруудыг ялган оношлох, гистологийн оношийг таамаглах боломжтой, СРТийн SWI горимд бага дохионы эрчим бичил цус илрэх нь шваннома хавдрыг менингиомаас ялган оношлох СРТ түлхүүр шинж болж байна. Шваннома хавдрын үед сонсголын дотор суваг руу нэвчиж ургах, хавдар доторх уйланхайт агууламжтай байх, менингиома хавдрын үед хатуу хальсны сүүл шинж илрэх нь дээрх хавдруудыг ялган оношлох чухал шинжүүд юм.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Х.Дэлгэрдалай, Д.Гончигсүрэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
