Амьтны хучуурын аллергены мэдрэгшилт ба эмнэлзүйн шинж тэмдгийн хамаарал

Зохиогчид

  • Х.Надмид АШУҮИС, АУС, Уушги Харшил судлалын тэнхим Зохиогч
  • Н.Төвшинтөр АШУҮИС, АУС, Уушги Харшил судлалын тэнхим Зохиогч
  • Б.Баяр-Өлзий Эффект харшил-астмын эмнэлэг, Улаанбаатар Зохиогч
  • С.Мөнхбаярлах АШУҮИС, АУС, Уушги Харшил судлалын тэнхим , Эффект харшил-астмын эмнэлэг, Улаанбаатар Зохиогч

Түлхүүр үг:

Аллерген өвөрмөц IgE, Астма, Хучуурын харшил

Хураангуй

Амьтны хучуурын аллерген нь хэт мэдрэгшилийн 1-р хэлбэрийн урвалаар явагддаг. Гэртээ амьтан тэжээх иргэдийн тоо өсөх хандлагатай бөгөөд АНУ-д нийт өрхийн 60-65% нь гэртээ амьтан тэжээдэг ба амьтан тэжээдэг иргэдийн 12-15% нь харшлын асуудалтай байдаг. Иймээс бид муур, нохой, адууны хучуурын аллергены мэдрэгшилтийг тодорхойлж эмнэлзүйн шинж тэмдгийн хамаарлыг судлахыг зорилоо. Бид судалгаагаа эмнэлэгт суурилсан агшингийн болон ретроспектив, дискриптив судалгааны загвараар Аллерген өвөрмөц IgE илрүүлэх шинжилгээгээр (BioIC) адуу, муур, нохойн хучуурт мэдрэгшил үүссэн 154 үйлчлүүлэгч хамруулан асуумж, эмнэлзүйн бодит үзлэг хийн дүгнэлт боловсруулсан. Бидний судалгаанд BioIC шинжилгээгээр муурны хучуурт 114 (74.02%), нохойны хучуурт 52 (33.76%), адууны хучуурт 47 (30.51%) үйлчлүүлэгч мэдрэгшсэн байв. Нийт оролцогчдод ринит 90 (58.4%), астма 29 (18.8%), чонон хөрвөс 20 (12.9%), атопын дерматит 15 (9.7%), астма, ринит хавсарсан 7 оношлогдсон. Астма оношлогдсон оролцогчдод муурны хучуурт мэдрэгшсэн мэдрэгшлийн эрчим хүүхдэд 30.84±3.05AU, насанд хүрэгчдэд 14.72±2.85AU (p<0.01) байгаа нь статистик ялгаатай тодорхойлогдож амьтны хучуурын харшилтай үйлчлүүлэгчид ринит, астма зэрэг амьсгалын замын харшлын шинж тэмдгээр голлон илэрч байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Х.Надмид, Н.Төвшинтөр, С.Мөнхбаярлах

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-11-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл