Настнуудыг шимжүүлэх, идэрчүүдийг хүчжүүлэх талаар Монгол мэргэд бүтээлүүддээ онцлог ялгаа бүхий бичсэн нь
Түлхүүр үг:
Mongolian, traditional, medicine, longevity, featuresХураангуй
Үндэслэл: Сурвалж, тайлбар бүтээлүүдийн шимжүүлэх, хүчжүүлэх Монгол бүлгүүдтэй Монгол мэргэдийн бүтээлүүдийг түүвэрлэж харьцуулж Анагаах ухаан судлаж ижил төстэй хийгээд, онцлог ялгаатай байдлыг тодруулах нь Урт наслуулах Монгол мэргэдийн уламжлалт анагаах ухаанд оруулсан шинэчлэл, Онцлог баяжуулалтыг нотолгоожуулахын зэрэгцээ эмчилгээнд нэвтрүүлэх, цаашид судалгааны эх хэрэглэгдэхүүн сонгох зэрэг олон талын ач холбогдолтой юм. Зорилго: Монгол мэргэдүүд бүтээлдээ нас уртасгах, шимжүүлэх, хүчжүүлэх жор найрлагын онцлог ялгаатай бичсэнийг тодруулах. Хэрэглэгдэхүүн, арга: Судалгааны эх хэрэглэгдэхүүн: "Анагаах ухааны дөрвөн үндэс" зохиолын “Номлохуйн үндэс” Эмийн чадлыг үзүүлсэн 20-р бүлэг, Увдисын үндэсний 90, 91-р бүлэг Монголын мэргэдийн бүтээлүүдтэй харьцуулан 1. Эх бичиг, сурвалж судлалын харьцуулах арга, 2. Герменевтикийн арга, 3. Задлан шинжлэхнэгтгэн дүгнэх аргаар судалгааг хийлээ. Үр дүн: Ишбалжир “Дөрвөн рашаан” бүтээлдээ уламжлалт шимжүүлэх найрлага дээр харааг сайжруулахад Ава, илчийг ихэсгэхэд мангаг нэмэлт хийж эрдэм, чадлыг нэмж үйлчлэх хүрээг өргөтгөхөөр бичжээ. Лүнрэг Дандар “Арүрийн эрхэс” бүтээлдээ уламжлалт Дажид-13 найрлагын зарим түүхий эдийг оруулах, яаралтай үед олдохгүй түүхий эдийг бусад түүхий эдүүдийг хольж хэрэглэж орлуулах, Жалцан-Одсэр “Гарын авлагат туслах рашаан эмийн найруулга” бүтээлдээ Банлаг-13 найрлагад их махыг үхрийн, зарим ховор түүхий эдийг тэдгээрийн махаар орлуулж хэрэглэхээр заажээ. Монголын ууган оточ ламын гэгээн Лувсанданзанжанцан “Увдисын рашааны цацрал” бүтээлдээ далиар шимжүүлэх, Гүнгийн зуугийн гэгээн Ишданзанваанжил өөрийн бүтээлдээ туйплангийн шимжүүлэх найрлагыг бичсэн нь уламжлалт сурвалж, тайлбарууд болон бусад бүтээлүүдэд бичигдээгүй нь онцлог ялгаатай байна. Дүгнэлт: 1. Монгол мэргэдүүд сурвалж, тайлбаруудад бичигдсэн уламжлан дамжиж ирсэн шимжүүлэх, хүчжүүлэх үйлдэлтэй үндсэн жоруудын бүрэлдэхүүнийг өөрчлөх, өөрийн орны эмийн түүхий эдүүдээр орлуулах, шинээр нэмэр, хачир тавих болон найрлагын технологит өөрчлөлт оруулсан нь уламжлалт анагаах ухааныг баяжуулан шинэчилж Монголын тодотоголтой анагаах ухааны өөрийн хөрсөнд бий болгосны нотолгоо болж байна. 2. Монгол мэргэдийн бүтээлүүдээс авч үзвэл шимжүүлэх аргыг уламжлан авахын хамт эрэл хайгуул хийж Монгол орны байгаль цаг, агаар, хүн ардын онцлогт тохирсон өвөрмөц онцлог бүхий шинэ найрлагуудыг бий болгож эмийн технологи, нэмэр хачир тавих ёс, хэрэглэх үеийн идээ, ундаа, баримтлах явдал, мөрийн дэглэм сахих гам, тарины увдис шингээж хүч оруулах болон тэдгээрийн үр дүнг тодорхой бичсэнээс үзвэл нотолгоо түшсэн анагаах ухааны хөгжилд хувь нэмэр оруулсаны баталгаа болж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: С.Сээсрэгдорж
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
