Эрүүл мэндийн ажилтны дундах гепатитын вирусын халдварын тархалт

Зохиогчид

  • Р.Гандиймаа Архангай аймгийн Эрүүл Мэндийн газар Зохиогч
  • Г.Буянхишиг Архангай аймгийн Эрүүл Мэндийн газар Зохиогч
  • Д.Гантуяа Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, АШУҮИС Зохиогч
  • Ц.Лхагвасүрэн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, АШУҮИС , Эрдмийн сургууль, АШУҮИС Зохиогч
  • О.Чимэдсүрэн АШУҮИС Зохиогч

Түлхүүр үг:

Цусаар дамжих халдвар, Эмнэлгийн ажилтан, Вирус

Хураангуй

Үндэслэл: Гепатитын В вирусын халдвар нь эмч, эмнэлгийн ажилчид тусламж үйлчилгээ үзүүлэх явцдаа уг халдварт өртөх буюу ажил мэргэжилтэй холбоо бүхий гол эрсдэлт хүчин зүйл юм. Судлаач Д. Батболд (2019) нарын лавлагаа шатлалын эмнэлгүүдийн сувилагч нарын дундах вирусын халдварын тархалтыг судлахад 18-25 хувь байсан бөгөөд эмч нарын дунд уг халдварын тархалт, шалтгааныг тогтоосон судалгаа хомс байгаатай уялдан уг судалгааг явуулав. Зорилго: Сонгосон лавлагаа шатлалын эмнэлгүүдийн эмч нарын дундах гепатитын зарим вирусын халдварын тархалтыг судлах. Арга зүй: Эмнэлэгт суурилсан аналитик судалгааны агшингийн болон ажиглалтын загвараар судалгааг явуулсан ба мэдээлэл цуглуулахдаа тоон болон чанарын судалгааны аргуудыг ашиглалаа. Үр дүн: Эмнэлгийн ажилчдын дунд элэгний В вирусын халдвар 4.4 хувь, С вирусын халдвар 7.5 хувь, В, С болон В, D вирусын хавсарсан халдвар тус бүр 0.3 хувь, В, С, D вирусын халдвар 0.07 хувийн тархалттай байв. Мэргэжлээр нь авч үзвэл тусгай мэргэжилтнүүдийн дунд элэгний вирусын халдвар хамгийн их тархалттай байгаа бол эмч нарын дунд 10.7 хувь, сувилагч, эх баригч нарын дунд 14.6 хувь, үйлчилгээний ажилтнуудын дунд 10.8 хувь, бусад ажилтнуудын дунд 9.2 хувь тус тус тархалттай байна. Дүгнэлт: Сонгосон эмнэлгийн эмч нарын дунд элэгний В вирусын халдвар 3.3 хувь, С вирусын халдвар 6.9 хувь, хавсарсан халдвар 0.2 хувьтай байгаа бөгөөд энэ нь ажилласан жил, мэргэжлийн онцлогтой шууд холбоотой байна. Иймд уг эмгэгийг ажил мэргэжилтэй холбоотой эмгэгт тооцох эрх зүйн баримтуудад өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Р.Гандиймаа, О.Чимэдсүрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-06-10

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл