Элэгний фиброзын зэргийг хатгалтын бус сийвэнгийн биомаркерын болон элэгний бүтэц зүйн шинжилгээгээр харьцуулан судалсан дүн

Зохиогчид

  • Г.Улзмаа ШУГТЭ. ХБЭСТ Зохиогч
  • Б.Сувдаа АШУҮИС. Гистологийн тэнхим Зохиогч
  • Д.Бадамсүрэн ШУГТЭ. ХБЭСТ Зохиогч

Түлхүүр үг:

Liver cirrhosis, fibrosis, sensitivity, metavir, FibQ, APRI

Хураангуй

Үндэслэл: Бүх төрлийн шалтгаант элэгний фиброзын зэргийг тогтооход Элэгний цирроз Knodell, Metavir, Ishak нарын онооны ангилалыг хэрэглэдэгээс орчин Фиброз үед Metavir-ийн ангилалыг илүүтэй хэрэглэж байна. Larrousse M. Мэдрэг чанар нарын судлаачид 2007 онд HCV шалтгаант элэгний архаг үрэвсэлтэй Метавир тохиолдлуудад гиалуроны хүчил, металлопротеиназы 1-ийн эдийн FibQ дарангуйлагчийн харьцаагаар элэгний фиброзын зэргийг тодорхойлсон APRI нь Metavir F0–F1-ээс F2–F4 зэрэгтэй тохирч байсан байна. Шууд бус биомаркерийн арга болох APRI тестийг анх 2003 онд элэгний фиброзыг тодорхойлжээ. APRI >1.5 байхад METAVIR ангиллааар элэгний дунд зэргийн фиброзыг зааж байсан бол >1,8 байхад 75% орчим нь элэгний биопсийний хариутай тохирч байжээ. <0.6 тохиолдолд элэгний фиброзыг үгүйсгэдэг байна. FibroQ тест АсАТ/АлАТ, ялтаст эсийн тоо, протромбины хугацаа INR-аар тодорхойлогдоно. Фиброз даамжран үүдэн тогтолцооны даралт нэмэгдэх тусам элэгний эсүүдийн тромбопоэтины нийлэгжүүлэлт багасч, дэлүүнд ялтаст эсийн задрал нэмэгддэг эмгэг жамын суурин дээр дээрхи тест зохиогджээ16,17. Фиброз удаан хугацаанд явагддаг ба 6-8 жилийн дараа эхний шинж тэмдгүүд илэрдэг тул фиброзын эхэн шатыг оношлоход түвэгтэй байдаг. Орчин үед элэгний эмгэгийг оношлон, эмчлэхийн тулд түүний үе шатыг зөв үнэлж тодорхой хугацаанд эргэн сэргэх боломжийг тодорхойлох шаардлагатай байгаа тул фиброзын зэргийг хатгалтын бус аргаар шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох зорилгоор уг сэдвийг сонгож авлаа. Зорилго: Элэгний фиброзын зэргийг сийвэнгийн шууд бус биомаркерын аргаар тодорхойлон, элэгний биопсийн эдийн фиброзын зэрэгтэй харьцуулан судлах зорилготой. Хэрэглэгдэхүүн, арга зүй: Эмнэл зүйн судалгаанд П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Хоол Боловсруулах Эрхтэн судлалын кабинет болон тасагт үзүүлсэн, хэвтэж эмчлүүлсэн, элэгний фиброзгүй болон фиброзтой нийт 81 тохиолдлыг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар, нэг агшингийн судалгаанд хамруулав.Статистик боловсруулалтыг бүлэг хоорондын тоон үзүүлэлтийн хамаарлыг үнэлэх зорилгоор Mann-Whitney U test, чанарын хувьсагч бүхий бүлэг хоорондын хамаарлыг 2 sample t test -ээр үнэлж STATA12 программыг ашиглан гүйцэтгэв. Ялгаатай байдлыг 95%-ийн итгэх завсарт p<0.05 байх тохиолдолд статистик үнэн магадтай гэж үзсэн. Үр дүн: Элэгний фиброзын зэргийг үнэлэх хатгалтын бус сийвэнгийн шууд бус маркер АPRI үнэлгээний утга нийт оролцогчдод дундажаар 1.30 байсан бол элэгний эдийн шинжилгээнд фиброзын зэргийг тогтоосон Метавир ангилалаар F0 бүхий оролцогчдод хамгийн бага буюу 0.24±0.12, F4 бүхий оролцогчдод хамгийн их буюу 2.75±1.30 байв (p<0.001). Фиброзын I зэргээс доош бүлэгт <0.5, фиброзын IIIII зэрэгтэй бүлэгт 0.5-1.5, фиброзын IV бүлэг буюу элэгний циррозтой бүлэгт >1.51 байв Метавир ангилалаар тогтоосон фиброзын зэрэг ба APRI үнэлгээ хоорондоо шууд дунд зэргийн хамааралтай (r=0.73) байна (р<0.001). Элэгний фиброзын зэргийг үнэлэх хатгалтын бус сийвэнгийн шууд бус маркер АPRI үнэлгээний утга судалгааны 1-р бүлэг буюу фиброзгүй бүлэгт хамгийн бага 0.30±0.17 байсан бол 3-р бүлэг буюу циррозтой бүлэгт хамгийн их 2.75±1.30 байна (р<0.001). “Youden index” тодорхойлох аргачлалаар APRI үнэлгээний босго утгыг тооцоход APRI үнэлгээгээр 0.71, мэдрэг чанар 80.7%, өвөрмөц чанар 100.0% байсан. Элэгний циррозыг илэрхийлэх APRI үнэлгээний босго утгыг тооцоход APRI үнэлгээгээр 1.77, мэдрэг чанар 84.6%, өвөрмөц чанар 100.0% байв.Элэгний фиброзын зэргийг үнэлэх хатгалтын бус сийвэнгийн шууд бус маркер Fibro-Q үнэлгээний утга нийт оролцогчдод дундажаар 8.65 байсан бол Метавир ангилалаар фиброзгүй буюу F0 бүхий оролцогчдод хамгийн бага 1.16±0.90, циррозтой буюу F4 бүхий оролцогчдод хамгийн их 15.56±10.96 байв (p<0.001) (Хүснэгт 12). Фиброзын I зэргээс доош бүлэгт <3.75, фиброзын II-III зэрэгтэй бүлэгт 3.75-14.5, фиброзын IV бүлэг буюу элэгний циррозтой бүлэгт >14.51 байна. Metavir ангилалаар тогтоогдсон фиброзын зэрэг ба Fibro-Q үнэлгээ хоорондоо шууд дунд зэргийн хамааралтай (r=0.59) байна (р<0.001). Дүгнэлт: Элэгний фиброзын зэргийг сийвэнгийн шууд бус биомаркерийн аргаар тодорхойлоход APRI, Fibro-Q үнэлгээ хоорондоо шууд дунд зэргийн хамааралтай,Метавирийн ангиллаар F2 буюу фиброзын II үед илүү тодорхойлогдлоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-06-10

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл