Чихрийн шижингийн болон чихрийн шижингийн бус шалтгаант бөөрний архаг дутагдалтай хүмүүсийн нүдний торлогийн байдлыг харьцуулан үнэлсэн нь
Түлхүүр үг:
Diabetic Retinopathy, eGFR, DNХураангуй
Үндэслэл: Чихрийн шижин өвчний улмаас үүссэн чихрийн шижингийн ЧШР нефропати (ЧШН) нь дэлхийн дахинд бөөрний дутагдал үүсгэх ТШХ томоохон шалтгаануудын нэг юм. Эмнэлзүйн хувьд микроальбуминури ЧШН нь ЧШН-ийн явцыг үнэлэхэд чухал индекс юм. Чихрийн шижингийн ретинопати (ЧШР) нь ЧШН-ийн өвөрмөц бичил судасны хүндрэл бөгөөд ЧШ-тэй 3 хүн тутмын 1-т дээрх хүндрэл үүсдэг.ЧШР нь насанд хүрсэн хөдөлмөр эрхэлж буй хүн амын хараа муудах тэргүүлэх шалтгаан хэвээр байна. Хүнд хэлбэрийн ЧШР-тай хүмүүсийн амьдралын чанар муудаж, эрүүл мэндийн нөөцийг тэд илүү их ашиглаж байна хэмээн тодорхойлсон. Чихрийн шижингийн ретинопати ба нефропати-ийн үед суурийн мембран болон судасны булчингийн давхарга нягтарч, эндотелийн үйл ажиллагаа алдагдсанаар шингэний шүүрэл ихсэх ба эдгээр гемодинамикийн гажигууд нь бие махбодид бүхэлд нь явагдаж, нүдний торлог бүрхэвчийн судсанд илрэх өөрчлөлтөөр цусны даралт ихсэлт, үрэвсэл, чихрийн шижин, болон бусад эмгэгүүдийн үеийн судсанд үүсч болох өөрчлөлтийг илрүүлж болно гэж үзсэн. Зорилго: Чихрийн шижингийн болон чихрийн шижингийн бус шалтгаант бөөрний архаг дутагдалтай хүмүүсийн нүдний торлогийн байдлыг үнэлсэн нь. Арга аргачлал: Энэхүү судалгаанд УНТЭ, УХТЭ, УГТЭ-ийн гемодиализ эичилгээний тасгаар үйлчлүүлж буй хүмүүсээс сонгон бүлэг тус бүрт 20 оролцогчийг хамруулсан ба 2018.11– 2019.05-ний хооронд судалгааг явууллаа. Асуумж болон бодит үзлэгийн аргаар мэдээ мэдээллийг цуглууллаа. Хүн ам зүйн үзүүлэлтүүд, АГР, нүдний үзүүлэлтүүд, сийвэнгийн креатинин болон түүдгэнцрийн шүүлтийн хурд зэрэг үзүүлэлтүүдийг тооцоолов. АГР-ийг үнэлэхдээ “Олон Улсын Нүд Судлалын Зөвлөлөөс” гаргасан ЧШР-ийн ангилалын системийг ашиглав. Үр дүн: Чихрийн шижингийн шалтгаант бүлэгт насны дундаж 56.80±11.4 чихрийн шижингийн бус шалтгаант бүлэгт, насны дундаж 47.95±8.08 байсан (Р утга - 0.001) нь ач холбогдол бүхий ялгаатай байна. Хамгийн сайн засарсан харааны чадал тохиолдлын бүлэгт 0.53±0.35, хяналтын бүлэгт 0.95±0.19 байгаа нь мөн ач холбогдол бүхий ялгаатай байна (Р утга-0.001). Дүгнэлт: ЧШ-ийн шалтгаант БАД-тай оролцогчдын дунд ЧШР 92.5 хувь илэрсэн (Р утга 0.001) ба бидний судалгаагаар ЧШН болон ЧШР-ын хооронд ач холбогдол бүхий хамаарал байна гэж үзсэн ба хэрвээ нүдний эмч чихрийн шижингийн ретинопати илрүүлсэн тохиолдолд тухайн үйлчлүүлэгчийн бөөрний үйл ажиллагааг хянах шаардлагатай ба нүдний угт илрэх өөрчлөлтөөр бөөрөнд илрэх өөрчлөлтийг баримжаалж болно гэсэн таамаглалтай санал нэгдэж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
