Хүн амын дундах сүрьеэгийн сэжигтэй тохиолдлын тархалтыг судалсан дүн

Зохиогчид

  • Б.Цолмон Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв Зохиогч
  • Д.Наранзул Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв Зохиогч
  • Б.Буянхишиг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв Зохиогч
  • Д.Даваалхам АШУҮИС, Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Шинж тэмдгийн илрүүлэлт, Мэдрэг чанар, Өвөрмөц чанар

Хураангуй

Үндэслэл: Сүрьеэ нь дэлхийн хүн амын өвчлөл, нас баралтын гол шалтгаануудын нэг болж байна. Монгол улсад сүрьеэгийн тохиолдлыг илрүүлэхдээ түрхцийн шинжилгээнд үндэслэн идэвхгүй байдлаар буюу 2 долоо хоногоос дээш хугацаагаар цэртэй ханиалгасан хүн эмнэлэгт ирсэн тохиолдолд үзлэг шинжилгээ хийж байна. Бид 2014-2015 оны хугацаанд үндэсний хэмжээнд төлөөлөхүйц түүвэр бүхий хүн амд суурилсан агшингийн судалгаагаар хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшинг тогтоосон. Энэ удаад бид, энэхүү судалгааны үеэр илэрсэн сүрьеэгийн сэжигтэй тохиолдлын тархалтыг нарийвчлан үнэлж, шинж тэмдгийн илрүүлэлтийн аргыг мэдрэг, өвөрмөц чанарыг судлахыг зорилоо. Материал арга зүй: “Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтыг тогтоох судалгаа 2014-2015”-ны хүрээнд давхрагачилсан хоёр үет санамсаргүй түүврийн сонгогдсон 98 кластертийн иргэдээс шинж тэмдгийн асуумж, ярилцлагын аргаар сүрьеэгийн сэжигтэй тохиолдлыг илрүүлсэн. Шинж тэмдгийн болон цээжний рентген илрүүлэлтэд үндэслэн цэрний сорьц авч, өсгөвөрлөх, түрхэцийн шинжилгээ хийсэн. Үр дүн: Судалгаанд хамрагдсан нийт 50,194 оролцогчдоос 5.1% (95% CI: 4.9-5.3) нь ≥14-ээс хоног ханиалгах шинж илэрсэн. Хүн амын дундах сүрьеэгийн сэжигтэй тохиолдлын тархалт хотын 4.6%, аймгийн төвд 6.7%, хөдөө суманд 5.1% байсан (р<0.001). Эмэгтэйчүүдтэй (4.1%, 95%CI:3.8-4.3) харьцуулахад эрэгтэйчүүдийн (6.5%, 95%CI:6.1-6.8) дунд сэжигтэй тохиолдлын тархалт өндөр байлаа (p<0.001). Сүрьеэгийн илрүүлэлтийн шинж тэмдэгт суурилсан аргын мэдрэг чанар 20.6% (95% CI:15.7-26.1), өвөрмөц чанар 76.5% (95% CI:75.6-77.3) байна. Дүгнэлт: Монгол улсад анх удаа хийгдсэн энэхүү судалгаагаар хүн амын дундах сүрьеэгийн сэжигтэй тохиолдлын тархалт 5.1% (95% CI: 4.9-5.3) байна. Эрэгтэйчүүдэд илүүтэй илрэх бөгөөд нас ахих тусам сэжигтэй тохиолдлын тархалт нэмэгдэх хандлагатай байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Даваалхам

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-06-10

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл