Улаанбаатар хотын иргэдийн Д аминдэмийн хэмжээг КОВИД-19 цар тахлын үед судалсан дүн
Түлхүүр үг:
Д аминдэмийн хэвийн хэмжээ, Амьсгалын замын халдварт өвчин, Цар тахал, Коронавирус, Д аминдэмийн дутагдалХураангуй
Дэлхий дахинаа өргөн тархаад буй Ковид-19 цар тахлын халдварын эрсдэл болон хүндрэлийн зэргийг бодитой бууруулж буй хүчин зүйлсийн нэг нь цусан дахь Д аминдэмийн хэмжээ болохыг тодорхойлоод байгаатай холбогдуулан манай орны иргэдийн цусан дахь Д аминдэмийн хэмжээг тус цар тахлын үеийн хугацаатай холбон судлах зорилгоор нийт 6185 үйлчлүүлэгчдийн мэдээллийг цуглуулсан. Нийт үйлчлүүлэгчдийн 58.8% нь цусан дахь Д аминдэмийн хэмжээ багатай байсан бөгөөд уг үзүүлэлт насны бүлэг хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай (p<0.05) байсан бол харин хүйсийн бүлэгт ялгаа ажиглагдсангүй (p>0.05). Манай улсад КОВИД-19 цар тахлын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш үйлчлүүлэгчдийн цусан дахь Д аминдэмийн дундаж хэмжээ тус хугацаанаас өмнө үйлчлүүлсэн иргэдтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий (p<0.05) өндөр байлаа.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Д.Алтангадас
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
