Салидрозидын макрофаг эсийн өсгөвөрт хоргүй тунг судалсан нь

Зохиогчид

  • З.Мөнхжаргал АШУҮИС, Эрдмийн сургууль , Улаанбаатар Төмөр замын эмнэлэг Зохиогч
  • Н.Шижир АШУҮИС, Эрдмийн сургууль , АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч
  • Б.Журамт АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч
  • А.Авирмэд АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч
  • С.Энэбиш АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч
  • О.Эрдэнэзаяа АШУҮИС, Био-АС, Анатомийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Салидрозид, Родиолозид, Макрофаг, RAW264.7, Хоргүй тун

Хураангуй

Салидрозид нь Алтан гагнуур (Rhodiola rosea) ургамлын хандад ихээр агуулагддаг биологийн идэвхт бодис юм. Алтан гагнуурын хандыг эртнээс оюуны чадавхийг дээшлүүлэх, ядаргаа, сульдааг эмчлэх, ясны бороололтыг дэмжих зорилгоор эмчилгээнд хэрэглэж ирсэн. Нэн ховор энэхүү ургамлыг бүхлээр нь эмчилгээнд хэрэглэхээс илүүтэй түүний найрлагад байх биологийн идэвхит бодисын үйлдлийг судлан тогтоох хэрэгцээ шаардлага гарч байна. Эсийн өсгөвөрт аливаа химийн нэгдлийг нэмж үйлдлийг судлахад юуны түрүүнд тухайн эсэд хоргүй тунг тогтоох шаардлагатай байдаг. Иймд бид энэхүү судалгаагаар Салидрозидын хоргүй тунг RAW264.7 эсийн өсгөвөрт тогтоож бусад макрофаг эсэд хэрэглэдэг тунтай харьцуулан судаллаа. Ингэхдээ эх зохиол судлалын аргаар Салидрозидыг макрофаг эсийн өсгөвөрт судалсан нийт 19 бүтээлд дүн шинжилгээ хийж, RAW264.7 эсийн өсгөвөрт салидрозидын хоргүй тунг МТТ шинжилгээгээр тогтоолоо. Үр дүнг нэгтгэн дүгнэхэд 1. Салидрозидын үрэвслийн эсрэг, эс хамгаалах, М1 идэвхжилийг дарангуйлах үйлдэлийг макрофаг эсийн өсгөвөрт тогтоожээ. 2. Макрофаг эсийн төрлөөс хамаарч салидрозидыг 0.6-240 мкг/мл буюу 2-800 мкМ тунгаар эсийн өсгөвөрт ашигласан байна. 3. RAW264.7 эсийн өсгөвөрт цаашид салидрозидыг 50 мкг/мл буюу 167 мкМ тунгаар хэрэглэх нь хоргүй.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Н.Шижир, Б.Журамт, С.Энэбиш, О.Эрдэнэзаяа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-06-10

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл