Монгол улсын хүн амын биеийн бүтцийн зарим үзүүлэлт

Зохиогчид

  • Х.Бямбасүрэн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв , Монгол улсын боловсролын их сургууль Зохиогч
  • Р.Энхбат Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • У.Эрхэмбаяр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • М.Цолмон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • П.Ундармаа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • Н.Болормаа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • С.Гэрэлмаа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • С.Өнөрсайхан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч
  • Д.Нарантуяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Зохиогч

Түлхүүр үг:

Биед агуулагдах өөхлөг эдийн хэмжээ, Усны хэмжээ, Хэвлийн өөхлөлт, Хөдөлгөөний хомсдол, Халдварт бус өвчин

Хураангуй

Дэлхий нийтээр тархаж буй “КОВИД-19” цар тахлын дэгдэлт, олон нийтийн хөл хорионы улмаас хүн амын илүүдэл жин ба таргалалтын тархалт өсөн нэмэгдэж байна. Дэлхийд насанд хүрсэн хүн амын 13% нь таргалалттай жилд дунджаар 3.4 сая хүн нас бардаг. Биеийн жин нэмэгдэж биед агуулагдах өөхлөг эдийн хэмжээ хуримтлагдаж таргалалт үүсдэг. Таргалалт нь буруу хооллолт, хөдөлгөөний хомсдолтой өндөр хамааралтай ба зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний (ХБӨ) гол шалтгаан болдог. Иймээс бид хүн амын биеийн бүтцийн зарим үзүүлэлт болох биед агуулагдах өөхлөг эд, ус, хэвлийн өөхлөгийн хэмжээг “ТАНИТА ВС-587” электрон жинлүүрийг ашиглан үнэлж нас, хүйс, байршлаар харьцуулан тогтоов. Судалгааны үр дүнгээр 18-69 насны эрэгтэйчүүдийн биед агуулагдах өөхөн эдийн эрсдлийн үнэлгээгээр 7.2% нь хэвийн, 13.0% нь ихэссэн, 79.7% нь маш их, харин эмэгтэйчүүдийн 2.3% нь бага, 70.9% нь хэвийн, 13.6% нь ихэссэн, 13.2% нь маш их байв. Хэвлийн өөхлөлтийн хэмжээг үнэлэхэд 56.7% “эрүүл”, 24.0% “өндөр эрсдэлтэй”, 19.3% “эрсдэлтэй” гэсэн ангилалд багтаж байв. Хүйсээр авч үзвэл “эрсдэлтэй” болон “өндөр эрсдэлтэй” хүн амын эзлэх хувь эрэгтэйчүүд (24.1%), эмэгтэйчүүдээс (19.2%) статистик ач холбогдол бүхий өндөр байв. Хүн амын биед агуулагдах усны хэмжээг үнэлэхэд 55.1% “хэвийн”, 43.3% “бага”, 1.6% “ихэссэн” гэсэн ангилалд багтаж, эрэгтэйчүүдийн биед агуулагдах усны хэмжээ эмэгтэйчүүдээс бага байгаа нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байна. Аль ч хүйсэнд нас ахих тусам биед агуулагдах усны хэвийн хэмжээ буурч байгаа нь ажиглагдав.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Р.Энхбат

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-06-10

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл