Жирэмсэн эмэгтэйчүүдийн дам тамхидалтын өртөлт ба цусан дахь кадмийн агууламжийг судалсан дүнгээс
Түлхүүр үг:
Жирэмсэн эх, Дам тамхидалт, Интервенци, Цусан дахь кадмиХураангуй
Үндэслэл: Олон улсын хавдар судлалын агентлагийн ангиллаар кадми нь хавдар үүсгэгч (бүлэг 1) хүнд метал юм. Хүн ажлын байр, хүрээлэн буй орчин, хоол хүнс, тамхины утаа зэрэг олон хүчин зүйлсийн нөлөөгөөр кадмид өртдөг. Энэхүү судалгааг жирэмсэн эмэгтэйчүүдийн цусан дахь кадмийн түвшинд гэрийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах интервенци, дам тамхидалт зэрэг зарим хүчин зүйлсийн нөлөөг судлах зорилгоор явуулав. Материал арга зүй: Судалгааг UGAAR 1 судалгааны хүрээнд баримтын судалгааны арга ашиглан гүйцэтгэсэн. Сүхбаатар дүүргийн 1-11-р хорооны орон сууцанд оршин суудаг, тамхи татдаггүй, 18-аас дээш насны нийт 383 жирэмсэн эмэгтэйчүүдийг судалгаанд хамруулж, санамсаргүй түүврээр гэрийн дотоод орчинд агаар цэвэршүүлэгч НЕРА төхөөрөмж суурилуулсан (хяналтын бүлэг 46.6% (177), интервенц бүлэг 53.7% (206) тус тус байв. Цусны кадмийн агууламжийг индуктив хосолсон сийвэнт масс-спектрометр (ICPMS) багажаар шинжилж, үр дүнг STATA15 программ ашиглан үнэлсэн. Үр дүн: Оролцогчдын дундаж нас 28.9±5.5 байв. Интервенцийн бүлгийн жирэмсэн эмэгтэйчүүдийн цусан дахь кадмийн агууламжийг (геометр дундаж буюу ГД)=0.23 мкг/л; 95%CI:0.21-0.26 мкг/л) хяналтын бүлгийн оролцогчтой (ГД=0.28 мкг/л; 95%CI:0.24-0.31 мкг/л) харьцуулж үзэхэд 0.05 мкг/л-ээр бага, статистик ач холбогдолтой байсан (p=0.01). Нийт оролцогчдын 43.6% (167) гэр бүлийн гишүүдийн тамхины утаанд өртдөг, эдгээрээс 23.3% (39) нь өдөр бүр өртсөн байна. Дам тамхины нөлөөнд өртсөн эмэгтэйчүүдийн цусан дахь кадмийн түвшинг (ГД=0.37 мкг/л; 95%CI:0.26-0.48 мкг/л) өдөр бүр өртөөгүй 76.7% (128) бүлэгтэй (ГД=0.25 мкг/л; 95%CI:0.21-0.28 мкг/л) харьцуулахад 0.12 мкг/л-ээр их, статистик ач холбогдол бүхий байна (p=0.004) байна. Дүгнэлт: Дам тамхидалтын нөлөөнд өртөх нь цусан дахь кадмийн агууламжийг нэмэгдүүлэх эрсдэлт хүчин зүйл болж байна. Гэртээ агаар цэвэршүүлэгч (HEPA filter) хэрэглэснээр тамхины утаан дахь нарийн ширхэгт РМ2.5 тоосонцрыг бууруулж, цусан дахь кадмийн агууламж багасахад нөлөөлж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Буянтүшиг, М.Нансалмаа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
