Жирэмсэн эмэгтэйн цусанд магнийн хэмжээг тодорхойлж магнийн хэрэглээтэй харьцуулан судалсан нь
Түлхүүр үг:
Магнийн хэрэглээ, Жирэмслэлт, ЭрдэсХураангуй
Үндэслэл: Клиник шинж тэмдгийн илрэлгүй боловч лабораторийн сорил, бусад шинжилгээгээр илрэх магнийн дутагдал нь хөгжиж буй болон хөгжингүй орнуудад элбэг байна хэмээн ДЭМБ мэдэгджээ. 28-36 долоо хоногтойд төрж буй эхчүүдийг гүйцэд тээлттэй төрсөн эхчүүдтэй харьцуулан судлахад дутуу төрж буй эхчүүдийн цусан дах магнийн хэмжээ эрс бага байсныг тэмдэглэжээ. Манай орны хувьд магнийн бэлдмэлийг дутуу төрөлтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор уухаар болон судсаар түгээмэл хэрэглэж байгаа ч энэ талаархи үр дүнг судалсан судалгаа хомс байна. Зорилго: Жирэмсэн эхийн цусанд магнийн хэмжээг тодорхойлон, жирэмсний хугацаанд хэрэглэсэн магнийн бэлдмэлийн хэрэглээтэй харьцуулан судлах. Арга аргачлал: Судалгаанд Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг 124 эхчүүдийг хамруулсан бөгөөд жирэмсний явцаар 2 бүлэгт ангилж, асуумжаар магнийн хэрэглээг, цусны сорьц цуглуулан цусан дахь магнийн хэмжээг тодорхойллоо. Цуглуулсан датаг IBM SPSS Статистик 2020 ашиглан анализ хийлээ. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 26-30, 62.9% нь дээд боловсролтой, 73.4% нь давтан төрөгч эхчүүд байлаа. Тохиолдлын бүлгийн цусан дахь магнийн дундаж хэмжээ 0.83±0.17 CI 95% 0.790.88 бол хяналтын бүлэгт 0.84±0.21 CI 95% 0.78-0.89 байсан бөгөөд жирэмсний хоёрдугаар хагаст магнийн хэмжээ цусанд 0.79±0.22 байна. Жирэмсний 1,2,3-р хагаст магнийн хэмжээ цусанд тус бүр 0.90±0.16, 0.79±0.22, 0.82±0.16 байна. Эхчүүдийн жирэмсний хугацаанд уусан магнийн бэлдмэлийн тоо ширхгийг цусан дахь магнийн хэмжээтэй харьцуулбал статистикийн ач холбогдол бүхий нөлөө үзүүлэхгүй байна (p>0.001). Дүгнэлт: Цусан дахь магнийн хэмжээ жирэмсний нэгдүгээр хагаст 0.90±0.16, хоёрдугаар хагаст 0.79±0.22, гуравдугаар хагаст 0.82±0.16 байв. Шинж тэмдэггүй магнийн дутагдал жирэмсний 2-р хагаст илэрч байна. Судалгаанд оролцогчдын 50.8% нь жирэмсний хугацаанд магнийн бэлдмэл ууж байгаа хэдий ч цусан дахь магнийн хэмжээнд статистикийн ач холбогдол бүхий нөлөө үзүүлэхгүй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
