Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй”, “Од” цогцолбор сургуулиудын 7-12-р ангийн сурагчдын таргалалтын байдал, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг судалсан дүн
Түлхүүр үг:
Таргалалт, Өсвөр насныхан, Жин, Өндөр, Илүүдэл жинХураангуй
Судалгааны ажлын зорилго нь Дархан-Уул аймгийн аймгийн “Оюуны ирээдүй”, “Од” цогцолбор сургуулиудын 7-12 дугаар ангийн сурагчдын дундах таргалалтын тархалт, түүнд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг судлахад оршино. Судалгаанд Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй”, “Од” цогцолбор сургуулиудын 7-12 дугаар ангийн нийт 2468 сурагчийг хамруулж агшингийн судалгаа, асуумжийн аргаар таргалалтын түвшинг тодорхойллоо. 8-р ангийн хөвгүүд, 9-р ангийн охид илүүдэл жинтэй байсан. Сурагчдын таргалалтанд эхийн ужиг анамнез, тухайлбал, жирэмсэн үеийн даралт ихдэлт, цус багадалт, хүүхдийн талаас төрөх үеийн том жин, зохиомол хооллолт, нэг нас хүртлээ илүүдэл жинтэй байсан зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн байна. Судалгааны дүнгээр БЖИ-ээр илүүдэл жинтэй 723 сурагч буюу 29.2% нь илүүдэл жинтэй болох нь тогтоогдлоо. Тэдгээрийн 417 сурагч буюу 57.6% нь охид, 306 сурагч буюу 42.3% нь хөвгүүд эзэлж байна. Таргалалтад эхийн талаас нөлөөлсөн эрсдэлт хүчин зүйлсийг судлахад 143 сурагч буюу 21.7% нь ээж нь таргалалттай байсан, 119 сурагч буюу 18.1% нь ээж нь жирэмсэн байх үедээ артерийн даралт ихтэй байсан, 71 сурагч буюу 10.8% нь ээж нь цус багадалттай байсан нь харагдаж байна. Харин таргалалтад хүүхдийн талаас нөлөөлсөн эрсдэлт хүчин зүйлийг судлахад 90 сурагч буюу 13.6% нь төрөх үедээ 4 кг-аас дээш жинтэй төрсөн, 89 сурагч буюу 13.5% нь 1 нас хүртлээ илүүдэл жинтэй байсан, 83 сурагч буюу 12.6% нь эхний 3 сард угжаар хооллож байсан зэргээс үүдэн илүүдэл жинтэй болсон нь тогтоогдов. Мөн 56 сурагч буюу 8.5% нь гэр бүлийн гишүүдээс чихрийн шижингээр өвчилж байсан анамнезтэй байсан нь хүүхдийн илүүдэл жин үүсэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь харагдаж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
