SARS-CoV-2 вирусын түгээмэл илэрч буй мутациуд
Түлхүүр үг:
КОВИД-19, Шугамын омог, Геном, Сэртэнт уурагХураангуй
Амьсгалын замын цочмог хамшинжийг үүсгэгч коронавирусээр (SARS-CoV-2) үүсгэгдсэн КОВИД-19 өвчний (COVID-19) халдварын цар тахал нь Хятадын Хубей мужийн Ухань хотод 2019 оны 12 сард анх дэгдсэн. SARS-CoV-2 нь Betacoronavirus-ийн бүлэгт хамаарагддаг бөгөөд генийн болон фенотипийн бүтцээрээ SARSCoV-79.5% гомологи, MERS-CoV-50% гомологи буюу ижил байна. 2019 оны сүүлээс КОВИД-19 өвчний халдварын тархалт дэлхий даяар хяналтгүй тархсан ба энэ нь вирусын шинэ мутаци үүсэх цаашлаад илүү хор хөнөөлтэй болон эмчилгээнд тэсвэртэй вирусын омог үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна. Вирусын омог тогтвортойгоор мутацид орсноор дэлхий даяар вирусын шинэ мутацийн омог тархаж эхэлсэн байна. SARS-CoV-2-ийн шинэ хувилбар нь бусад вирусын хувилбарыг бодвол хурдан, хялбар тархаж байгаа нь уг өвчний халдварын тохиолдлыг ихсэхэд хүргэж байна. SARS-CoV-2 олон тооны хувилбарууд дэлхийн дахинд тархсаар байна. 2020 оны намар Англи улсад B.1.1.7 гэх шинэ мутаци бүхий том хувилбар гарч ирэв. Энэ шинэ хувилбар нь дэлхийн маш олон оронд илэрсэн. Өмнөд Африкт B.1.351 гэж нэрлэгдэх өөр нэг хувилбар гарсан бөгөөд энэ нь B.1.1.7 хамааралгүйгээр үүссэн байна. Энэ хувилбар нь зарим B.1.1.7 агуулсан мутацид оролцдог. Бразилд гарсан Р.1 хувилбар нь 17 төрлийн мутаци агуулдаг түүнчлэн сэртэнт уураг нь рецептор холбогдох 3 домэйнийг агуулдаг. Шинэ мутаци ба шинэ хувилбар нь өвөрмөц оношилгооны шинжилгээгээр илрүүлэхээс зайлсхийх чадвар нь хүмүүст халдвар илүү хурдан тархах, хүнд өвчин үүсгэх зэрэг үр дагавартай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Чимэглхам, Л.Энхсайхан, Ц.Билэгтсайхан
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
