Хүүхдэд орчны хориг хэрэглэх нь

Зохиогчид

  • Б.Одгэрэл ЭХЭМҮТ, Хүүхдийн эмнэлэг, Мэдээгүйжүүлэг-хагалгааны нэгдсэн тасаг , АШУҮИС, АУС-ийн Яаралтай тусламж, Мэдээгүйжүүлэг судлалын тэнхим Зохиогч
  • С.Алтанчимэг ЭХЭМҮТ, Хүүхдийн эмнэлэг, Мэдээгүйжүүлэг-хагалгааны нэгдсэн тасаг Зохиогч
  • М.Хулан ЭХЭМҮТ, Хүүхдийн эмнэлэг, Мэдээгүйжүүлэг-хагалгааны нэгдсэн тасаг Зохиогч
  • С.Сэргэлэн ЭХЭМҮТ, Хүүхдийн эмнэлэг, Мэдээгүйжүүлэг-хагалгааны нэгдсэн тасаг Зохиогч
  • Н.Золзаяа ЭХЭМҮТ, Хүүхдийн эмнэлэг, Мэдээгүйжүүлэг-хагалгааны нэгдсэн тасаг Зохиогч
  • Ц.Ганболд ЭХЭМҮТ, Хүүхдийн эмнэлэг, Мэдээгүйжүүлэг-хагалгааны нэгдсэн тасаг Зохиогч
  • Ж.Дашдорж ЭХЭМҮТ, Хүүхдийн эмнэлэг, Мэдээгүйжүүлэг-хагалгааны нэгдсэн тасаг Зохиогч
  • Л.Ганболд АШУҮИС, АУС-ийн Яаралтай тусламж, Мэдээгүйжүүлэг судлалын тэнхим Зохиогч
  • О.Сэргэлэн АШУҮИС, АУС-ийн Мэс заслын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Хүүхдийн өвдөлт намдаалт, Хэсгийн мэдээгүйжүүлгийн бодис, Мэдрэлийн хориг

Хураангуй

Орчны хориг хэрэглэснээр мэс заслын үеийн өвдөлт, стресс хариу урвалыг багасгаж, ингэснээр опийн төрлийн эм, мэдээгүйжүүлгийн эмийн хэрэглээг бууруулж, мэс заслын үеийн цус эргэлтийн хөдлөл зүй илүү тогтвортой явагдах нөхцөлийг бүрдүүлдэг. Түүнчлэн орчны хоригийн арга, хэрэглэх эмийн бодисоос шалтгаалан мэс заслын дараа ч орчны хоригийг үргэлжлүүлэн удаан хугацаагаар хэрэглэж болдог. Сүүлийн жилүүдэд хүүхдэд хэрэглэх орчны мэдээгүйжүүлэг, хоригийн төрөл улам нэмэгдэн, ажилбартай холбоотой гарах хүндрэл, эрсдэл буурч байна. Бага насны хүүхдэд төвийн мэдрэлийн хориг хамгийн их хэрэглэгддэг боловч хэт авиан багажийг практикт өргөнөөр хэрэглэх болсонтой холбоотой захын мэдрэлийн хоригийг хүүхдэд хийх нь нэмэгдэж байна. Бага насны хүүхдэд хэсгийн мэдээгүйжүүлгийн бодисын фармакокинетик ба фармакодинамик өөр байдаг тул хэсгийн мэдээгүйжүүлгийн бодисын хордлого үүсэх эрсдэл бусад насныхыг бодвол өндөр байдаг тул хордлогоос урьдчилан сэргийлэх, хордлогын үеийн арга хэмжээг зөв авч чаддаг байх нь чухал.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Л.Ганболд, О.Сэргэлэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-09-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл