Туршилтын амьтанд өвдөгний үений шар усан өвчний эмгэг загвар үүсгэх аргын судалгааны тойм
Түлхүүр үг:
Yellow-water diseases, osteoarthritis of the knee joint, model of osteoarthritis pathologyХураангуй
Сүүлийн жилүүдэд хүний нас ахихтай холбоотой остеоартрит өвчлөлийн тархалт нэмэгдэж байна. Өвдөгний үений остеоартрит нь хамгийн түгээмэл тохиолддог ба удаан явцтай, ахимаг нас хүмүүс илүү өвчилж хөдөлмөрийн чадвар алддаг, өвчтөний гэр бүл болон нийгэм эдийн засагт сөргөөр нөлөөлж амьдралын чанарыг бууруулдаг. Уламжлалт анагаах ухаанд яс үений остеоартрит өвчнийг шар усан өвчний ангилалд хамааруулах ба үндсэн зургаан өвчний нэг болно. Уламжлалт анагаах ухааны онолоор шар ус эрүүлийн тэнцвэрээ алдан арвидах, хорогдох, хямралдах хувиралтаар бие махбодийг хорлодог. Өвдөгний үений шар усан өвчний үед шар ус өвдөгний үенд хурж хавдах шархиран өвдөх, хөдөлгөөн хязгаарлагдан хөндүүрлэх шинж тэмдэг илэрдэг ба өвчний үүсэх шалтгаан ба эмгэг жам, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг судлахын тулд туршилтын амьтны эмгэг загвар үүсгэн судлах шаардлагатай байна. Тус өгүүлэлд төрөл бүрийн эмгэг загвар үүсгэх аргыг хураангуйлан судалсан.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Ш.Болд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
