КОВИД- 19 ба хатуу хог хаягдлын менежментийн асуудалд

Зохиогчид

  • Э.Эрдэнэчимэг АШУҮИС, НЭМС, ОЭМТ Зохиогч
  • Г.Жаргалсайхан АШУҮИС, НЭМС, ОЭМТ Зохиогч
  • Г.Одмаа АШУҮИС, НЭМС, ОЭМТ Зохиогч
  • Б.Буянтүшиг АШУҮИС, НЭМС, ОЭМТ Зохиогч
  • М.Нансалмаа АШУҮИС, НЭМС, ОЭМТ Зохиогч
  • Г.Энхжаргал АШУҮИС, НЭМС, ОЭМТ Зохиогч
  • Б.Батчимэг АШУҮИС, НЭМС, ОЭМТ Зохиогч
  • Д.Даваалхам АШУҮИС, НЭМС Зохиогч

Түлхүүр үг:

КОВИД-19, Хог хаягдлын менежмент, Амны хаалт, Халдваргүйжүүлэлт

Хураангуй

Улс орнуудын КОВИД-19 халдварын улмаас эрүүл мэндийн байгууллагын болон ахуйн хатуу хог хаягдлын чиглэлээр тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэж буй арга хэмжээг судлан тоймлох зорилгоор Pubmed, Hinari мэдээллийн сангаас 2020 оны 12 сарын 9-өөс 13-ны өдрүүдэд нийт 257 өгүүлэл илэрсэнээс зорилгод нийцсэн 30 өгүүлэлийг сонгон авч нэгтгэн дүн шинжилгээ хийв. КОВИД-19 нь нэг удаагийн хувийн хамгаалах хувцас хэрэгслийн хангамжийн сүлжээг тогтвортой хангахад асар их бэрхшээл авчирсан байна. Энэ нь нэг талаас үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөгөө талаас хог хаягдлын ачааллыг нэмэгдүүлсэн. Халдвар ихтэй тул ЭМБ-аар үйлчлүүлэгчид болон эрүүл мэндийн байгууллагуудад учрах эрсдэлийг багасгахын тулд халдварыг бууруулах эрчимтэй стратеги шаардлагатай байна. Эмнэлгийн хог хаягдлыг халдваргүйжүүлэхд шатаах, хими, физикийн төрөл бүрийн аргуудаас Хятад улс өндөр температурт шатаах аргыг хамгийн үр дүнтэй арга бөгөөд халдваргүйжүүлэлт хийхийн зэрэгцээ хор хөнөөл маш багатайгаар эмнэлгийн хог хаягдлын бууруулах ашигтай технологи гэдгийг онцолсон байна. Нэг удаагийн хэрэглээний хувийн хамгаалах хувцас, хэрэгслийн асар их хаягдлаас хүрээлэн буй орчин бохирдох өндөр эрсдэлтэй тул хог хаягдлыг дахин боловсруулахад дэвшилтэт технологи, инновацийг өргөн нэвтрүүлж, ногоон хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхийг санал болгожээ.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Буянтүшиг, М.Нансалмаа, Д.Даваалхам

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-09-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл