Зүү төөнө заслын үйлдлийн механизмын судалгааны тойм

Зохиогчид

  • В.Энхтуяа АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль Зохиогч
  • З.Энхзаяа АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль Зохиогч
  • Б.Баярмаа АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль Зохиогч
  • Э.Уянга АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль Зохиогч
  • Б.Лагшмаа АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Зүү эмчилгээ Зүү төөнө засал Үйлдлийн механизм АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль, Цахим хаяг: Enkhtuya.v@mnums.edu.mn, Утас: 9664-5094

Хураангуй

Дорно дахины соёлын шавхагдашгүй өв уламжлалын нэг нь анагаах ухаан бөгөөд Хятадын уламжлалт анагаах ухааны бүрэлдэхүүний нэг хэсэг зүү төөнө заслыг 1978 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) бүх нийтээр эмчилгээний нэг арга болгон хэрэглэхийг хүлээн зөвшөөрч зөвлөмж гаргасан билээ. Хөгжингүй орнуудад зүү төөнө заслыг сүүлийн жилүүдэд өдөр тутмын практикт хэрэглэхийн зэрэгцээ өргөн хүрээтэй сонирхон судалж эхэлжээ. Бид энэхүү тойм өгүүллээр MEDLINE, Cochrane Library мэдээллийн сангуудад 2021 оны 3-р сар хүртэлх хугацаанд зүү эмчилгээний чиглэлээр нийтлэгдсэн санамсаргүй түүвэрлэлт эмнэлзүйн туршилт судалгаа болон судалгааны системт тойм өгүүллүүдээс зүү төөнө заслын үйлдлийн механизмыг тодруулсан судалгааны үр дүнг танилцуулах, зүү эмчилгээний зааврыг нотолгоонд суурилан шинэчлэхийг зорилоо.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Б.Лагшмаа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-09-01

Дугаар

Салбар хэсэг

Тойм өгүүлэл