Жоншны нэр болон ангилалыг сурвалж, тайлбарын хүрээнд судалж тодруулсан нь

Зохиогчид

  • О.Отгончимэг АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль Зохиогч
  • С.Жаргалсайхан АШУҮИС, Дорноговь Анагаах Ухааны Сургууль Зохиогч
  • С.Сээсрэгдорж АШУҮИС, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Чулууны хаан, Ясны тэжээл, Уламжлалт, Сурвалж, Ангилал

Хураангуй

Үндэслэл: Уламжлалт анагаах ухааны сурвалж, тайлбаруудад жоншны нэршил нь олон янзын ёгт утгатай байгаа нь эндүүрэхэд хүргэхээр байдаг. Жоншны ангилалтай уялдуулан таних аргыг нарийвчлан тогтоосноор эмийн эрдэм, чадлыг бүрэн гаргах, эмчилгээний үр дүнг сайжруулах ач холбогдолтой юм. Иймээс сурвалж, тайлбаруудын хүрээнд жоншны нэршлийн ёгт далд утга, ангилалыг харьцуулан судлах зорилгын хүрээнд сурвалж, 5-н томоохон тайлбаруудыг эх хэрэглэгдэхүүн болгож “Эх бичиг, сурвалж судлалын харьцуулах арга”, “Анализсинтезийн арга” “Герменевитик арга” “Магадлан жагсаах арга”-аар судалгааг хийж гүйцэтгэлээ. Үр дүн: Эмийн чадал үйлдлийн талаас нэрийдсэн чулууны тунгалаг, чулууны шим, ясны тэжээл хэмээх ёгт нэршил нь эх хэрэглэгдэхүүн болгож байгаа бүтээлүүдэд ижил төстэй байна. Дээрх домогтой холбоотой “Шөнийн гэрэлт”, “Сарны хүү”, “Тэнгэрийн хөвүүний дусал”, “Сансрын махбодь”, “Чулууны өөх”, “Сансрын цагаан бодь сэтгэл” хэмээн нэрлэдэг. Чулуун жүдлэнгийн гол эм болох тул чулуун дажид, өөхөн дарьяаган гэж нэрлэсэн байна. Язгуурын ангилалд жоншийг тус бүр дотор нь дээд, эрхэм, дунд, адаг хэмээх дөрвөн ялгалд хуваасан байдаг. Жоншны таван язгуурын ангилал болон дөрвөн зэрэглэлийн ялгалтай нийт 20 дэд ангилал болж өргөжсөн байна. Түүнчлэн жоншны таван язгуур дөрвөн ялгал нь цаашид дан өнгөний ангилалд хуваагдан дэлгэрч 100 зүйл болж нарийвчлагдан ангилаж үзжээ. Мөн холилдсон 25 өнгө тус бүрийг таван язгуур, дөрвөн зэрэглэл ангилалтай харшалдуулан нийт 500 төрлийн жонш болох тухай уламжлалт сурвалж, тайлбаруудад нарийвчлан ангилж уламжлагдсан байна. Эдгэрийн ангилалын хоорондоо холилдсон хэмжээний их, багаас шалтгаалан тоолшгүй олон болно хэмээн сурвалж, тайлбаруудад тэмдэглэсэн байна. Дүгнэлт: 1. Жоншийг гадаад байдалтай холбож 18-н зүйлээр ангилсаны онцлог нь жоншны үүсэл гарлын домогтой болон түүний өргөн хүрээний үйлдэл үзүүлдэгтэй холбоотой байна. 2. Сурвалж, тайлбаруудад жоншыг тодорхой 500 төрөлд ангилаад өнгөний холилдсон байдлыг хэмжээнээс хамаарч илүү олон төрөлд ангилж болохыг тэмдэглэжээ.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: С.Сээсрэгдорж

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-09-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл