Биозадралд ордог сайжруулсан Mg-Ca-ийн хайлшийн шинж чанар

Зохиогчид

  • М.Алтантогос АШУҮИС, БАС, Анагаахын химийн тэнхим , МУИС, ХШУИС, Хими, биологийн инженерчлэлийн тэнхим Зохиогч
  • Н.Даваасүрэн АШУҮИС, БАС, Анагаахын химийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Биологийн задралд ордог магни-кальцийн хайлш, Нимгэн үе, Зэврэлд тэсвэртэй чанар

Хураангуй

Энэхүү судалгааны тойм өгүүллийг биозадралд ордог MgCa-ийн хайлшийн шинж чанарыг сайжруулсан байдлыг нэгтгэх зорилгоор тоймлон өгүүллээ. Учир нь энэхүү хайлшийг био-анагаахын салбарт хэрэглэгдэж байгаа ясыг бэхжүүлэх, орлуулах хамгийн ирээдүйтэй материал гэж одоогийн байдлаар үзэж байна. Mg-Ca-ийн хайлшийг нимгэн үе үүсгэн зэврэлд тэсвэртэй байх чанарыг нь сайжруулахыг тулд судалгааг эрчимтэй хийж байна. Нимгэн үеийн үүсгэж байгаа материалууд нь биозадралд орох явцдаа хүний биед ээлтэй буюу био-тохиромжтой шинж чанартай байх ёстой. Mg-Ca-ийн хайлш дээр төмрөөр халагдсан трикальцийн фосфатын бүрхүүлийг суулган судалсан судалгааны ажлаар зэврэлд тэсвэртэй шинж чанарыг үр дүнтэй аргаар сайжруулжээ. Зорилго: Энэхүү тойм өгүүлэл нь тулгуур эрхтний хөдөлгөөний тогтолцоо тэр дундаа сээр нуруунд суулгац болгон ашиглаж болох механик болон био-тохиромжтой шинж чанар бүхий материал болох Mg-Ca-ийн хайлшийн шинж чанарыг сайжруулсан байдлыг нэгтгэх зорилготой.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: М.Алтантогос

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-09-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл