Эрүүл мэндийн нийгмийн ажилтны ажил үүрэгт хийсэн баримтын шинжилгээ
Түлхүүр үг:
Мэргэжлийн үүрэг, Чанарын судалгааХураангуй
Эрүүл мэндийн сайдын А/289 тоот тушаалаар 2018 онд Эрүүл мэндийн нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар батлагдсан ба тус үлгэрчилсэн загварын дагуу ажлын байрны тодорхойлолтууд боловсруулж, мөрдөн ажиллаж буй энэ үед ажлын байрны тодорхойлолтуудад агуулгын шинжилгээ хийх шаардлагатай байна. Эрүүл мэндийн нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтод агуулгын шинжилгээ хийж, харьцуулах зорилгыг дэвшүүлэв. Судалгаанд чанарын судалгааны баримтын шинжилгээний аргыг ашиглан эрүүл мэндийн нийгмийн ажилтан, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтний нийт 18 ажлын байрны тодорхойлолтод Жигелевскийн (1998) дэвшүүлсэн эрүүл мэндийн нийгмийн ажилтны үүргийн ангиллын дагуу агуулгын шинжилгээ хийв. Судалгааны үр дүнгээс үзэхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхан шатлалд эрүүл мэндийн нийгмийн ажилтан клиник үүрэг гүйцэтгэж ажилладгаараа нийгмийн эрүүл мэндийн ажилтны гүйцэтгэж буй үүргээс ялгаатай байна. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний лавлагаа шатлалд ажиллаж буй эрүүл мэндийн нийгмийн ажилтны ажил үүрэгт клиник үүрэг өндөр, мэргэжлийн удирдлага бага гүйцэтгэдэг бол нийгмийн эрүүл мэндийн ажилтны хувьд клиник үүрэг бага, мэргэжлийн удирдлагын үүрэг өндөр байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: М.Сугармаа, С.Хандмаа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
