Архины хамааралтай эрэгтэйчүүдийн нойрны чанарыг судалсан дүн

Зохиогчид

  • Т.Энхжаргал Зохиогч
  • С.Дэлгэрмаа Зохиогч
  • Д.Нямаа Зохиогч
  • Ч.Энхтуул Зохиогч
  • Р.Оргилмаа Зохиогч

Түлхүүр үг:

Архины хамаарал, Нойрны чанар, Р8^1, А Ш 1Т

Хураангуй

Үндэслэл: Нойр нь хүний өсөлт хөгжилт, суралцах үйл, ой санамжид чухал үүрэг гүйцэтгэдэг төдийгүй, энерги нөөцлөхөд шаардлагатай амрах хугацаагаар хангадаг байна.1 Архины хэрэглээ болон нойрны хямрал хоорондын хамаарал маш төвөгтэй асуудлуудын нэг. Архи нь бага тунгаар тайвшруулах үйлчилгээтэй хэдий ч цагт дунджаар 7 граас ихэсэхэд тайвшруулах нөлөө нь багасч эхэлдэг байна. Зорилго: Архи, согтууруулах ундааны хамааралтай хүмүүсийн нойрны чанарыг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг асуумж судалгааны тохиолдол хяналтын загвараар тоон судалгааны аргаар архины хамааралтай 60, архины хамааралгүй хяналтын 60 нийт 120 эрэгтэйчүүдийг хамруулан гүйцэтгэлээ. Бид судалгаандаа хүн амзүйн асуумж, нойрны чанарын индексын тодорхойлох Р8^1 асуумж, Архинд хамаарлын түвшинг тодорхойлохдоо А ^^1Т асуумжуудыг ашигласан. Үр дүн: Судалгаанд хамрагдсан архины хамааралтай эмчлүүлэгчдийн дундаж нас 45.3±42.4, хяналтын бүлгийн хүмүүсийн дундаж нас 42.4±5.1 байлаа. А^^1Т сорилын оноо архины хамааралтай бүлэгт 25.6±9.8 буюу өндөр түвшинд, хяналтын бүлэгт 7.2±3.2 буюу хэрэглээний түвшин бага байгаа нь статистик үнэн магад бүхий ялгаатай байлаа (1=3.98, р=0.001). Архины хамааралтай бүлэгт унтахад зарцуулах хугацаа урт (р=0.042), үр дүнтэй унталтын оноо бага (р=0.012), унтах эмгэг (р=0.039) тохиолдож байгаа нь хяналтын бүлэгтэй харьцуулахад ялгаатай гарсан. Нойрны чанарын индексийн ерөнхий оноо архины хамааралтай бүлэгт 9.82±2.8 байсан бол хяналтын бүлэгт 4.1±1.2 байсан. Нойрны чамар ба архины хамаарал хоорондоо хамаарал байгаа эсэхийг судлахад архины хамааралтай бүлэгт субьектив нойрны чанар муу (р=0.023), унтахад зарцуулж буй цаг 30 минутаас их (р=0.012), үр дүнтэй унталт 75%-иас бага (р=0.021), унтах эмгэгтэй хүмүүст (р=0.019) А ^^1Т оноо өндөр гарсан нь статистик үнэн магад бүхий хамааралтай байсан. Дүгнэлт: Архины хамаарал нь нойрны чанарт нөлөөлж байна. Ялангуяа субьектив нойр, унтахад зарцуулж буй цаг, үр дүнтэй унталтад нөлөөлж унтах эмгэг үүсгэж байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Нямаа, Р.Оргилмаа

Татсан тоо

Нийтлэгдсэн

2025-01-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл