Элэгний эсийн хорт хавдрыг тайрах мэс заслын зардал болон хувиас гаргаж буй зардлыг тооцсон судалгаа
Түлхүүр үг:
Элэгний эсийн хорт хавдар, Мэс засал, Шууд зардалХураангуй
Монгол улс хорт хавдрын шалтгаант нас баралтын дотор элэгний эсийн хорт хавдрын шалтгаант нас баралт зонхилж байгаа энэ үед хорт хавдрыг эрт үед нь оношлох болон мэс засалд орох нь эмчилгээний үр дүнтэй аргуудын нэг юм. Монгол улсад сүүлийн таван жилийн хугацаанд хорт хавдрын 29397 шинэ тохиолдол бүртгэгдсэний 40 хувийг элэгний эсийн хорт хавдар дангаар эзэлж, уг өвчний улмаас 8256 хүн нас баржээ.1 Иймд Хавдар судлалын үндэсний төвийн Элэг Цөс Нойр булчирхайн мэс заслын тасагт элэгний эсийн хорт хавдар оношоор элэгний эсийн хорт хавдрыг тайрах мэс засал хийлгэж буй үйлчлүүлэгчийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд мэс заслын нийт зардлыг судалж тооцоолон үйлчлүүлэгч хувиасаа зарцуулж буй зардлыг шинжлэх ухааны үндэслэлтэй тооцон үйлчлүүлэгчид учрах санхүүгийн дарамтыг бууруулах эмнэлгийн байгууллагын төсөвлөгдсөн санхүүгийн нөөцийг үр ашигтай зарцуулах шаардлага гарсаар байна. Судалгааны үр дүнд 2015-2019 оны хооронд мэс засал хийлгэсэн нэг үйлчлүүлэгч дунджаар мэс заслын өмнөх, мэс заслын үеийн болон мэс заслын дараах зардалд нийт 2719654±65592.4 төгрөг зарцуулагддаг бөгөөд үйлчлүүлэгч хувиасаа 536965.5±28192.1 төгрөг буюу 19±0.4 хувийг дунджаар зарцуулсан тоо баримт байна.2
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Мягмарсүрэн, С.Мөнхбат, М.Адилсайхан
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
