Чихрийн шижин хэвшинж 2-той хүмүүст KCNJ11 генийн rs5219 полиморфизмыг бодисын солилцооны зарим үзүүлэлтүүдтэй холбон судлах нь

Зохиогчид

  • Э.Солонго АШУҮИС,БАС, Биохимийн тэнхим Зохиогч
  • Э.Пүрэвдулам АШУҮИС,БАС, Биохимийн тэнхим Зохиогч
  • Ш.Эрхэмбаяр АШУҮИС,БАС, Биохимийн тэнхим Зохиогч
  • Ж.Мөнхцэцэг АШУҮИС,БАС, Биохимийн тэнхим Зохиогч
  • Т.Буянхүү АШУҮИС,БАС, Биохимийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Чихрийн шижин хэв шинж 2, BanII рестрикц, GWAS, KCNJ11 ген, RELP-PCR rs5219 полиморфизм

Хураангуй

Үндэслэл: Чихрийн шижин хэв шинж 2-ыг үүсгэхэд эрсдэлт хүчин зүйл болдог ABCC8, INS, TCF7L2, PPARG гэх мэт 70 гаруй ген судлагдсаны нэг нь KCNJ11 ген юм. KCNJ11 ген нь инсулины ялгаралтыг зохицуулахад оролцдог АТФ хамааралт калийн сувгийн уураг Kir6.2-ийг кодолдог. KCNJ11 генийн rs5219 полиморфизм нь 23-р кодон дээр гуаниныг аденин болгосноор глутамины хүчил лизин аминхүчил болж өөрчлөгдөнө. Ингэснээр инсулины шүүрэл дарангуйлагдаж, цусан дахь глюкозын хэмжээ ихэсч улмаар чихрийн шижин өвчин үүсэх шалтгаан болдог. Зорилго: Чихрийн шижин хэвшинж 2-той хүмүүст KCNJ11 генийн rs5219 полиморфизмыг нүүрс ус болон өөх тосны солилцооны зарим үзүүлэлтүүдтэй холбон судлах. Материал, арга зүй: KCNJ11 генийн rs5219 полиморфизмыг өвөрмөц праймер ашиглан ОХУ-ПГУын аргаар бай дарааллыг олшруулаад бүтээгдэхүүнийг BanII рестрикцийн эсгэг ашиглан зүсэж, гель электрофорезд гүйлгэн үр дүнг тодорхойлов. Үр дүн: Триглицеридийн хэмжээ СС генотиптэй харьцангуй эрүүл хүмүүст 1.47±1.06 ммоль/л, СС генотип агуулсан ЧШХШ (чихрийн шижин хэв шинж) 2-той хүмүүст 3.08±3.35 ммоль/л байгаа нь статистикийн үнэн магадтай ялгаатай байна (p<0.05). ИНЛПын хэмжээ гетерозигот СТ генотипын үед 2 бүлгийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан (p<0.05). Харин бусад үзүүлэлтийн хувьд ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Дүгнэлт: KCNJ11 генийн rs5219 полиморфизмын гомозигот болон гетерозигот генотипын аль алиных нь үед глюкоз болон глюкозжсон гемоглобины хэмжээ тохиолдлын буюу ЧШХШ 2-той хүмүүст илүү өндөр байна. Рецессив гомозигот генотиптэй ЧШХШ 2 бүхий бүлгийн хүмүүст өөх тосны солилцооны үзүүлэлтүүдээс триглицеридын хэмжээ өндөр байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ш.Эрхэмбаяр, Т.Буянхүү

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-09-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл