Чихрийн шижин хэвшинж 2-той хүмүүст ABCC8 генийн rs1799854 полиморфизмыг бодисын солилцооны зарим үзүүлэлтүүдтэй холбон судлах нь

Зохиогчид

  • Ш.Эрхэмбаяр АШУҮИС, БАС, Биохимийн тэнхим Зохиогч
  • Э.Пүрэвдулам АШУҮИС, БАС, Биохимийн тэнхим Зохиогч
  • Э.Солонго АШУҮИС, БАС, Биохимийн тэнхим Зохиогч
  • Ж.Мөнхцэцэг АШУҮИС, БАС, Биохимийн тэнхим Зохиогч
  • Т.Буянхүү АШУҮИС, БАС, Биохимийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Чихрийн шижин хэв шинж 2, GWAS, ABCC8 ген, Полиморфизм

Хураангуй

Нойр булчирхайн бета эсийн инсулин ялгаруулахад оролцдог калийн сувгийн Sur1 уургийг кодолдог ABCC8 генийн зарим полиморфизм нь чихрийн шижингийн 2-р хэв шинж үүсэхэд нөлөөлдөг байна. Олон улсад хийгдсэн судалгаагаар ABCC8 генийн rs1799854 полиморфизм нь чихрийн шижингийн 2-р хэв шинжийг үүсгэхэд нөлөөлдөг байж болзошгүй хэмээн үзжээ. Бид энэхүү судалгааг аналитик судалгааны тохиолдол хяналтын загвараар, тохиолдлын бүлэгт 93 өвчтөн, хяналтын бүлэгт 93 хүнийг сонгон өлөн үеийн цусанд глюкоз, нийт холестерин, ИНЛП, БНЛП болон триглицерид, глюкозжсон гемоглобин тодорхойлсон. Цуснаас ДНХ-ийг ялган ABCC8 генийн rs1799854 полиморфизмыг тодорхойллоо. Судалгааны үр дүнгээр биеийн жингийн индекс тохиолдлын болон хяналтын бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан бол биохимийн үзүүлэлтүүдээс глюкоз, глюкозжсон гемоглобин, триглицерид, ИНЛП-ын хэмжээ тохиолдол болон хяналтын бүлэгт статистик ач холбогдол бүхий ялгаатай байв. ЧШХШ-2-той хүмүүст ABCC8 генийн rs1799854 полиморфизмын Т аллель болон ТТ генотипийн давтамж илүү өндөр мөн С аллелийн доминант загварын хувьд CC генотипийн давтамж статистик ач холбогдол бүхий бага байв (p<0.05). ТТ генотип болон СС генотипийн бүлэгт холестерины хэмжээ статистик ач холбогдол бүхий ялгаатай байна (p<0.05). СС генотипийн тохиолдын бүлэгт БЖИ, глюкоз, HbA1c, триглицерид, СТ генотипийн тохиолдлын бүлэгт глюкоз, HbA1c, ТТ генотипийн тохиолдлын бүлэгт БЖИ, глюкоз, HbA1c, ИНЛП тус бүр статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан (p<0.05).

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Ш.Эрхэмбаяр, Т.Буянхүү

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-09-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл