Хүүхдийн шүд цоорох өвчин ба Д аминдэмийн хамаарлыг судалсан дүн
Түлхүүр үг:
12 настай хүүхэд, Шүд цоорох өвчин, Эрсдэлт хүчин зүйлс, Д аминдэмХураангуй
Монгол улсад хүүхдийн шүд цоорох өвчний тархалт өндөр хэвээр байна. Хүүхдийн шүд цоорох өвчин ба Д аминдэмийн үзүүлэлтийн хамаарлыг судлав. Судалгаанд 12 настай 216 хүүхдийг хамруулж 2 жилийн зайтай шүд цоорох өвчний байдaл, зарим эрсдэлт хүчин зүйл, цусан дахь Д аминдэмийн үзүүлэлтийг тодорхойлон хамаарлыг судлав. Судалгааны эхэнд 98.1%-д Д аминдэм дутагдалтай үзүүлэлттэй байв. Хоёр жилийн хугацаанд судалгааны бүлэгт 14000 (Олон улсын нэгж) ОУН, плацебо бүлэгт 23 ОУН бүхий Д аминдэмийг долоо хоног тутам уулгав. Судалгаанд хамрагдсан хүүхдийн шүд цоорох өвчний тархалт судалгааны явцад 72.7%-иас 91.7% болж, эрчим 3.12±2.48 ЦЛА/Ш-ээс 5.84±3.2 ЦЛА/Ш болж нэмэгдсэн. Судалгааны төгсгөлд Д аминдэмийн бүлэгт шүд цоорох өвчний эрчим 3.1 ЦЛА/Ш-р, плацебо бүлэгт 2.4 ЦЛА/Ш-р нэмэгдсэн байна. Харин шинээр цоорсон шүдний тоо, шинээр цоорсон шүдтэй хүүхдийн тоо хоёр бүлэгт ялгаагүй байв. Хүүхдүүдийн чихэртэй хүнсний хэрэглээ өндөр байсан ба фторын агууламж хангалгүй ус хэрэглэдэг байв. Шүд цоорох өвчин нь Д аминдэмийн үзүүлэлттэй хамааралгүй байв.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
