ХДХВ-ийн халдваргүй хүмүүсд CCR5 генийн полиморфизмыг илрүүлсэн дүн
Түлхүүр үг:
Био-АС, Бичил амь судлал, Халдварын сэргийлэлт, хяналтын тэнхим АШУҮИС, Био-АC, Дархлаа судлалын тэнхим ХБНГУ-ийн Хенрих Хайнын Их сургууль, Вирус судлалын Институт Цахим хаяг: battur@mnums.edu.mn, Утас: 99223877Хураангуй
. Хүний Дархлал Хомсдолын Вирусийн (ХДХВ) gp41 уураг CCR5 ко-рецептортой холбогдсноор вирус эсийн дотогш нэвтрэн ордог. Хүн амын дунд CCR5 генийн мутацийн олон хувилбар тохиолддог бөгөөд эдгээрээс CCR5 ∆32 мутацтай бодгаль ХДХВ халдварт тэсвэртэй байдаг. Дэлхийн хүн амын дунд CCR5 ∆32 мутац Европ тивийн хүн амд их тохиолддог бол Ази тивийн хүн амд хамгийн бага хувьтай байдаг. Энэ судалгаанд насанд хүрсэн 90 хүн хамруулсан бөгөөд генийн мутацийг илрүүлэх шинжилгээг ХБНГУ-ын Хенрих Хайнийн Их Сургуулийн Вирус судлалын институтид хийсэн. Cудалгааны ажлын үр дүнгээс харахад CCR5∆32 мутаци 4.4% (4/90), R223Q мутаци 32.2% (29/90) байв. Монгол хүмүүсийн дунд CCR5∆32 мутацийн тархалт ази тивийн хүн амын дундах тархалттай ойролцоо байна. Харин R223Q мутац харьцангуй өндөр байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: М.Баттөр, Г.Батбаатар
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
