Хошногоны хуниас булчин нөхөн сэргээх мэс засал эмчилгээний үр дүн судалсан нь

Зохиогчид

  • Н.Дэлгэрмаа Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургууль Зохиогч
  • Б.Батсайхан Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургууль Зохиогч
  • Э.Бат-Өлзий Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг Зохиогч

Түлхүүр үг:

Өтгөн задгайрал, Амьдралын чанар, Парксын оноо

Хураангуй

Хошногоны хуниас булчин нөхөн сэргээх мэс заслыг өтгөнөө барих чадвар алдагдсан, гадна хуниас булчингийн дутагдалтай үйлчлүүлэгчдэд санал болгодог. Судалгаанд бид ретроспектив болон агшингийн судалгааны загварыг ашиглан 2016-2019 онд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ)-ийн бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасагт хошногоны хуниас булчин нөхөн сэргээх мэс засал хийлгэсэн 52 үйлчлүүлэгчийг оролцуулж судалгааны боловсруулалтыг STATA 12 программ ашиглан хийсэн. Хошногоны хуниас булчин нөхөн сэргээх мэс засал хийлгэсэн үйлчлүүлэгчдээс мэс заслын өмнө өтгөн задгайрлын II зэрэгтэй n=1(1.92%), III зэрэгтэй n=48(92.31%), IV зэрэгтэй n=3(5.77%) тохиолдол бүртгэгдсэн бол мэс заслын дараа өтгөн задгайрлын I зэрэгтэй n=3(3.85%), II зэрэгтэй n=23(44.23%), III зэрэгтэй n=27(5.77%) болж үйлчлүүлэгчдийн өтгөн задгайрлын зэрэг сайжирсан. Мэс заслын өмнөх өтгөн задгайрлын парксын зэргийн дундаж 3.03±0.27 байсан бол дараах дундаж 2.48±0.57 болсон. Амьдралын чанарын оноо (FIQLS)-ын дундаж 19.7%-иар дээшилсэн байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Э.Бат-Өлзий

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-09-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл