Уушгины жижиг бус эст өмөнгийн эдэд PD-1/PD-L1 уургийн илрэлийг тодорхойлсон дүн
Түлхүүр үг:
CD274, CD279, Поликлонт эсрэгбие, ИммунохистохимиХураангуй
Хавдар судлалын үндэсний төвийн эмгэг судлалын тасагт уушгины жижиг бус эст өмөн оношлогдсон мэс заслын 31 эдийн блокийг түүвэрлэн авч, эдийн микроаррай бэлтгэн, PD-1 (CD279), PD-L1 (CD274) поликлон эсрэгбие ашиглан иммунохистохимийн шинжилгээ хийхэд нэг эд үнэлэх боломжгүй тул хасагдсан. Уушгины өмөнгийн эдэд нэвчсэн Т лимфоцитийн PD-1 уургийн илрэлийг үнэлэхэд эерэг будагдсан 22(73.3%), будагдаагүй 8(26.7%) илрэв. Уушгины жижиг бус эст өмөнгийн эсэд PD-L1 уургийн илрэлийг үнэлэхэд эерэг будагдсан 24(80.0%), огт будагдаагүй 6(20%) тус тус үнэлэгдсэн. PD-L1 уургийн нийлэгжил нь хавдрын үе шатаас хамааран ач холбогдол бүхий ялгаатай тодорхойлогдсон (p<0.05) бол хавдрын хистологи хэвшинж, хавдрын зэрэглэлтэй ач холбогдол бүхий ялгаа илэрсэнгүй. Уушгины жижиг бус эст өмөнгийн эдийн 80% нь PD-L1 эерэг, 73.3% нь PD-1 эерэг тодорхойлогдсон тул хистологи хэвшинжээс үл хамааран дархлаа эмчилгээг нэвтрүүлэх боломжтой.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Р.Оргилмаа, Л.Саямаа
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
