Умайн салст давхаргын хэт зузааралд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа
Түлхүүр үг:
abnormal uterine bleeding, heavy menstrual bleeding, menorrhagia, menstrual blood lossХураангуй
Зорилго: Умайн салст давхаргын хэт зузааралд нөлөөлөх хүчин зүйлс болон тэдгээрийн эмнэлзүйн онцлогийг тодорхойлох. Судалгааны загвар: Тохиолдол хяналтын судалгааны загвар. Судалгаанд оролцогсод: Нийслэлийн Өргөө амаржих газарт эмчлүүлж буй 25-55 насны 109 эмэгтэйг хамруулсан. Арга аргачлал: Умайн эмгэг цус алдалт бүхий тохиолдлын бүлгийн 55, хяналтын бүлгийн 54 эмэгтэйчүүдээс 7 бүлэг 53 асуумж авч мэдээллээ цуглуулсан. Үр дүн: Умайн салст давхаргын зузааралд (УСДХЗ) биеийн жингийн индекс нь (р=0.0039), өндгөвчний уйланхай (р=0.002), анхны биений юм эрт үзэгдэх нь (р=0.004), умайн хоргүй хавдар (р=0.004) статистик ач холбогдол бүхий шууд хамааралтай байв. Харин наслалт, тамхины хэрэглээ, хавсарсан эмгэг нь УСДХЗ-д нөлөөлөхгүй байв. Чихрийн шижин өвчин (ЧШӨ)-тэй эмэгтэйчүүдийн умайн салстын дундаж зузаан 15.3±5.8 миллиметр (мм), өндгөвчний олон уйланхайжих хам шинж (ӨОУХШ)-тэй эмэгтэйчүүүдийнх 16.2±4.6 мм буюу харьцангуй их байгаа нь тодорхойлогдлоо. Судалгаанд оролцогчдын биений юм 8 хоногоос дээш удаан хугацаагаар үргэлжилдэг 69.09%, биений юмны мөчлөг 10 хоногоос дээш хугацаагаар уртасдаг 67.27%, 80 миллилитрээс (мл) дээш их хэмжээтэй ирдэг 90.91%, олон сар тасалдаж гэнэт санамсаргүй цус алдсан 43.64% байлаа. Дүгнэлт: УСДХЗ-д хэт таргалалт шууд хүчтэй хамааралтайгаар нөлөөлж байгаа тул нийт хүн амын дунд эрүүл хооллолт болон эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх нь чухал болоод байна. Мөн ЧШӨ, ӨОУХШ, умайн хоргүй хавдар зэрэг эстроген даавар ихэсгэдэг эмгэгүүдтэй харилцан хамааралтай байгаа нь тогтоогдлоо. УЭЦА-тай эмэгтэйчүүдийн биений юм хэдэн сараар тасалдаж, гэнэт цус алдах байдлаар харьцангуй их хэмжээтэй ирдэг болох нь тодорхойлогдсон. Иймээс цаашид УЭЦА-тай эмэгтэйчүүдийн амьдралын чанар, цаашид гарах үр дагаврыг үргэлжлүүлэн судлах шаардлагатай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
