Улаанбаатар хотын өсвөр насны хүүхдүүдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэгийн түвшинг үнэлэх нь

Зохиогчид

  • Б.Дагийжав АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль Зохиогч
  • Л.Хоролсүрэн АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль Зохиогч
  • О.Баасандулам АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль Зохиогч
  • Д.Оюунбилэг АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль Зохиогч

Түлхүүр үг:

Өсвөр үе, Замын тэмдэг, Тэмдэглэгээ, Ерөнхий боловсролын сургууль

Хураангуй

Үндэслэл: Олон улсын түвшинд зам тээврийн осол нь 5-29 насны хүүхэд, залуучуудын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж байгаа бөгөөд 2030 он гэхэд нийт хүн амын нас баралтын тэргүүлэх 5 шалтгааны нэг нь зам тээврийн осол болох төлөвтэй байна. Монгол улсын хэмжээнд 2019 онд 819 хүүхэд зам тээврийн осолд өртөж 49 нь амь насаа алдаж 770 нь гэмтэж эрүүл мэндээрээ хохирсон байна. Зорилго: Өсвөр насны хүүхдүүдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэгийг тодорхойлох. Материал ба арга зүй: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар хийж гүйцэтгэв. Судалгаанд Улаанбаатар хотын Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй зэрэг 5 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 5-12 ангийн 1061 сурагчдыг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар хамруулж, 39 асуулт бүхий асуумжаар мэдээллийг цуглуулан, статистик боловсруулалтыг SPSS 22 программыг ашиглан хийв. Үр дүн: Судалгаанд нийт 1061 сурагчид хамрагдсан бөгөөд сурагчдын 60%(637) нь эмэгтэй, 40%(424) нь эрэгтэй байв. Оролцогчдын 73.3%(778) нь дунд бүлгийн буюу 5-9 ангид сурч байв. Судалгаанд оролцсон сурагчдын эцэг, эхчүүдийн дийлэнх нь бүрэн дунд болон дээд боловсролтой хүмүүс байв. Судалгаанд оролцогчид замын тэмдгийн талаар хангалттай мэдлэгтэй байсан бөгөөд улаан, ногоон гэрлэн дохионы илэрхийллийг 99.3%, явган хүний гарцыг анхааруулсан тэмдэглэгээг 56%, явган хүн явахыг хориглосон тэмдэглэгээг 96.5%, сургууль орчмын бүсийг мэдээлсэн тэмдэглэгээг 95.5%, унадаг дугуйг мэдээлсэн тэмдэглэгээг 93.3 хувь нь мэдэж байв. 97.3% нь автомашинаар зорчихдоо суудлын бүс хэрэглэхийг мэддэг, унадаг дугуй унахдаа хамгаалах хэрэгсэл хэрэглэх шаардлагатайг 90.3%(958) нь мэддэг байсан бөгөөд сурагчдын хамгаалах хэрэгсэл хэрэглэх мэдлэгийг хүйсээр нь харьцуулахад охидыг бодвол хөвгүүдэд харьцангуй муу байсан. Дүгнэлт: Улаанбаатар хотын өсвөр насны хүүхдүүдийн замын тэмдэг, тэмдэглэгээ, автомашинаар болон дугуйгаар зорчихдоо хамгаалах хэрэгсэл хэрэглэх талаар мэдлэгийн түвшин өндөр хэдий ч хамгаалах хэрэгслийн мэдлэгийг хүйсээр нь харьцуулахад охидыг бодвол хөвгүүдийн мэдлэг дутмаг байна.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Л.Хоролсүрэн

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-09-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл