Төвөнхийн архаг үрэвсэл үүсэх эрсдэлт хүчин зүйлд илүүдэл жин ба таргалалтын нөлөө

Зохиогчид

  • Н.Мягмарнаран ЭМЖЖ эмнэлэг Зохиогч
  • Э.Жаргалхүү ЭМЖЖ эмнэлэг Зохиогч
  • Т.Баясгалан Анагааын шинжлэх ухааны үндэсний их сургууль Зохиогч
  • Б.Сосорбарам Зохиогч
  • Б.Рагчаасүрэн Зохиогч
  • Б.Энхзаяа Зохиогч
  • Б.Оюунмядаг Зохиогч

Түлхүүр үг:

Биеийн жингийн индекс, Төвөнх-залгиурын сөөргөө, Бүсэлхийн тойрог, Төвөнхийн үрэвсэл

Хураангуй

Үндэслэл: Дэлхий дахинд жингийн илүүдлээс болж ойролцоогоор 2.8 сая хүн нас бараад байна1. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхий дахинд 20-иос дээш насны хүмүүсийн 35% нь таргалалттай буюу биеийн жингийн индекс (БЖИ) ≥ 25кг/м2 (эрэгтэйчүүдийн 34%, эмэгтэйчүүдийн 35%) байна гэж тодорхойлжээ1. Таргалалт нь төвөнхийн архаг үрэвсэл үүсхэд хэрхэн нөлөөлж болохыг судлахын зэрэгцээ хүн амд эрүүл мэндийн боловсролд хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Төвөнхийн архаг үрэвсэлт өвчтэй хүмүүсийн дундах таргалалтын байдлыг судалж, хоорондын хамаарлыг илрүүлэх. Материал, аргазүй: “ЭМЖЖ” чих хамар хоолойн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн амбулаториор үйлчлүүлсэн 15-85 насны үйлчлүүлэгчдээс эмнэлэгт суурилсан агшингийн загвараар, 141 хүнийг хамруулан судлав. Үр дүн: БЖИ-ээр үндэслэсэн хоёр хүйсийн төвөнхийн архаг үрэвслийн тохиолдолын байдал эмэгтэйчүүдэд илүү хамааралтай байлаа. (эрэгтэй Р=0.35, эмэгтэй P=0.01). Төвөнхийн архаг үрэвслийн тохиолдол таргалалттай+БСХШ-тэй эмэгтэйчүүдэд илүү тохиолдож байсан бол таргалалттай+БСХШ-гүй эрэгтэй хүмүүст эмэгтэйчүүдээс илүү, өндөр тохиолдож байлаа.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Н.Мягмарнаран, Э.Жаргалхүү

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-09-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл