Эхээс урагт дамжсан хавсарсан халдварын тохиолдол
Түлхүүр үг:
Төрөлхийн тэмбүү, Төрөлхийн херпес, Төрөлхийн цитомегаловирусийн халдвар, Улаанууд, ТоксоплазмозХураангуй
Удиртгал: Төрөлхийн тэмбүү нь Treponema pallidum эхээс урагт ихсээр дамжин халдварласнаар үүсэх халдвар бөгөөд дэлхий даяар нярайн өвчлөл, эндэгдлийн чухал шалтгаан хэвээр байна. Эмнэлзүйн хувьд олон эрхтнийг хамарсан, TORCH халдваруудтай төстэй илрэлтэй төдийгүй тэдгээр халдвартай хавсран тохиолдож болно. Тохиолдлын танилцуулга: Өмнө нь тэмбүүгээр өвдөж, эмчилгээний дараа хянагдаж байсан 28 настай эмэгтэйн 3 дахь жирэмслэлтийн 3132 долоо хоногтойд дутуу төрж, хавсарсан перинатал халдварын улмаас эндсэн эмнэлзүйн тохиолдлыг танилцуулж байна. Дүгнэлт: Жирэмсний үеийн эрт илрүүлэг, хяналт, дахин халдварлалтыг тодорхойлж эрт эмчилгээ хийх нь төрөлхийн тэмбүүгийн өвчлөлийг бууруулах үндсэн стратеги хэвээр байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: Б.Жүгдэржав, В.Нямцэнгэл
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
