Саатсан агт араа шүд болон доод түүшийн мэдрэл хоорондын хамаарлыг CBCT-ийн аргаар тодорхойлсон нь

Зохиогчид

  • О.Долзодмаа АШУҮИС -НАСС -Нүүр амны мэс заслын тэнхим Зохиогч
  • М.Мишээл АШУҮИС -НАСС -Нүүр амны мэс заслын тэнхим Зохиогч
  • Б.Батбаяр АШУҮИС -НАСС -Нүүр амны мэс заслын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Саатсан агт араа, Доод түүшийн мэдрэл, Дэлгэмэл рентген зураг

Хураангуй

Үндэслэл: Сүүлийн үед агт араа шүдний саатал ихсэж байгаа ба хүн амын ихэнх хэсэг нь 30 наснаас өмнө агт араа шүдээ авхуулж байна. Швед улсын хүн амын 72% нь 20-30 насандаа агт араа шүдээ авхуулдаг байна1. БНХАУ-д хийгдсэн судалгаагаар түүшийн мэдрэлийн анатоми байрлалаас хамааран 4 бүлэг болгоход шүдний сурвалж дээрх, хацар болон хэлэн талд давхацсан бүлгүүд нь доод түүшийн мэдрэлийн гэмтэл болон үрэвсэлд өртөх эрсдэл харьцангуй өндөр гарч байжээ.2 Арга аргачлал: АШУҮИС-ийн Шүд эрүү нүүрний эмнэлгийн рентген кабинетийг түшиглэн магадлалт бус түүврийн аргаар авсан нийт 50 үйлчлүүлэгчдийн 92 агт араа шүдийг мэдрэлтэй харьцсан байдлаар нь Rood, Shehab-ийн ангилалаар дэлгэмэл рентген ба CBCT дээр хэмжилт хийж тодорхойлсон. Үр дүн: Судалгаанд оролцогсдын агт араа шүд саатсан байдлыг судалж үзэхэд нийт судалгаанд оролцогсдын ихэнх хувь 41(82%) нь хоёр талдаа саатсан байсан бол 7(14%) нь аль нэг талдаа саатсан байв. Агт араа шүдний саатлыг Winter’s-ийн ангиллаар ангилахад 38-р шүдний хувьд урагш хазайсан саатал 23(56.9%) байсан бол 48-р шүдний хувьд босоо саатал 26(59.9%) байсан. Эрүүний мэдрэлд сууж байрласан 30(60.4%), агт араа шүдний сурвалж цөмөрч байрласан 10(20.4%), шүдний сурвалж нь нарийсаж байрласан агт араа нийт 4(8.1%), мэдрэлийн дагуу цөмөрч байрласан 3(6.1%), агт араа шүдний зөрсөн сурвалж мэдрэлд нэвтэрч байрласан 2(4.2%) байв. Саатсан агт араа шүдний сурвалжаас түүшийн мэдрэл хооронд хэмжилт хийх үед 2-3 мм хүртэл ойр 10(23.3%) шүд байв. Эдгээрээс зүүн тал 3.8±1.87 мм, баруун тал 3.3±1.7 мм ойр байв.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: М.Мишээл

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-09-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл