Сагсай чонын өргөс (Carduuscrispus L.) ургамлын түүхий эдийн чанарын болон тооны үзүүлэлтүүдийгтогтоох судалгаа

Зохиогчид

  • О.Жинжийбадам МХЕГ-н ХАБҮЛЛ Зохиогч
  • Д.Даваадагва АШУҮИС, ЭЗС Зохиогч
  • Б.Тунгалаг АШУҮИС, ЭЗС Зохиогч

Түлхүүр үг:

Элэг хамгаалах үйлдэл, Силимарин, Силибинин, Флаволигнан, Нийлбэр флавоноид

Хураангуй

Монгол улсад хоол боловсруулах тогтолцооны өвчлөл 2019 оны байдлаар хүн амын өвчлөлийн хоёрдугаар шалтгаан болж, харин нас баралтын зонхилох шалтгааны дөрөвдүгээрт орж байна. Хоол боловсруулах тогтолцооны шалтгаант нас баралтын 55 хувийг элэгний цирроз ба фиброзын шалтгаант нас баралт эзэлж байна1. Олон улсад элэгний эмгэгийн үед эмчилгээний өндөр идэвхтэй, гаж нөлөө багатай силимариныг эмчилгээнд өргөн ашигладаг. Силимарин нь элэгний гэмтсэн эсийн фосфолипид болон уургийн нийлэгжилтийг идэвхжүүлэн эсийн мембраныг бэхжүүлдэг. Силимариныг архинаас шалтгаалсан элэгний өвчлөл, элэгний цирроз, вируст гепатит, хор болон эмнээс шалтгаалсан элэгний өвчлөлүүдэд өргөн хэрэглэдэг2. Сагсай чонын өргөс нь алкалоид, флавоноид, сапонин, кумарин, аргаах бодис зэрэг бодисуудыг агуулдаг фармакологийн өндөр идэвхтэй, эмчилгээнд өргөн хэрэглэгддэг ургамал юм3. Биологийн идэвхт бодис бүхий силимарин агуулдаг сагсай чонын өргөс (Carduus crispus L.) ургамлын биологийн идэвхт үйлдлийг ашиглан эмчилгээний өндөр идэвхтэй, ургамлын гаралтай, дотоодын үйлдвэрийн эмийг гарган авахад эмийн ургамлын түүхий эдийн чанарын стандартчилалын асуудал чухал билээ. Бид судалгаандаа Сагсай чонын өргөс ургамлыг сонгон авч ургамлын нөөцийг хамгаалах үүднээсэмийн түүхий эдээр зөвхөн ургамлын үрийг бус газрын дээд хэсгийг ашиглах боломж байгаа эсэхийг тогтоох зорилгоор ургамлын бүх хэсгүүдэд силимариныг таньж, түүхий эдийн чанарын үзүүлэлтүүд болон биологийн идэвхт бодис силимарины агууламжийг тогтоосон.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Даваадагва

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-09-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл