Нэвчилтгүй суурийн нүхэн жорлон орчим болон нийтийн эзэмшлийн талбайн хөрсний бактерийн гаралтай бохирдлыг судалсан дүн
Түлхүүр үг:
Нийлмэл бохирдолтын индекс (PLI), Гэдэсний бүлгийн савханцар, Salmonella, Enterococcus spp, Non-fermentativeХураангуй
Үндэслэл: Өнөө үед орчны бохирдлын судалгааг тэдгээрт агуулагдаж байгаа химийн хорт бодисын агууламжаар голчлон тодорхойлж байгаа. Гэтэл агаар, ус, хөрс нь өвчин үүсгэгч бичил биетэнг дамжуулах орчин болдог учир орчны бохирдлыг бичил биетний агууламжаар тодорхойлох зайлшгүй шаардлагатай юм. Зорилго: Гэр хорооллын зарим айл өрхийн нэвчилтгүй нүхэн жорлон болон нийтийн эзэмшлийн талбайн хөрсний бактерийн гаралтай бохирдлыг үнэлэх. Арга зүй: Сонгосон айлын нүхэн жорлонгоос 1 метрийн зайд 0-20 см-ийн гүнээс 300-500 гр хөрсийг хүрз, хусуур хэрэглэн авч, 24 цагийн дотор лабораторид хүргэн, бактерийн нийт колоны тоог тоолох, эмгэгтөрөгч бактер тодорхойлох зэрэг судалгааг хийсэн. Үр дүн: Баянзүрх дүүргийн гэр хорооллын айлын нүхэн жорлон орчмын хөрсний нийлмэл бохирдолтын индекс (PLI) дунджаар 1.32 буюу бага зэргийн бохирдолтой байна. Баянзүрх дүүргийн 27-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 6,7-р хорооны нийт 110 шинжлэгдэхүүнээс 51.8%(n=57) нь гэдэсний бүлгийн савханцар, 10.9 % (n=12) нь non fermentative, 34.5%(n=38) нь enterococcus spp, 1%(n=1) Salmonella байна. Нийтийн эзэмшлийн 70 шинжлэгдэхүүнээс 51.4%(n=36) нь гэдэсний бүлгийн савханцар, 8,57%(n=6) нь non fermentative, 30% (n=21) нь enterococcus spp, 1.4%(n=1) salmonella байна. Дүгнэлт: Гэр хорооллын нэвчилтгүй нүхэн жорлонг ашиглах нь хөрсний бактерийн гаралтай бохирдлыг бууруулж байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: А.Аварзэд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
