Нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн жор баригчийн ажлын ачаалалд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа
Түлхүүр үг:
Эм зүйч, Эм найруулагч, Хронометражийн аргаХураангуй
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэг салбар бол эм хангамжийн салбар юм. Олон улсад хийгдсэн судалгаанаас харахад эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалин гүйцэтгэж буй ажлын ачаалалтай харьцуулахад бага, ажлын ачаалал их байгаагаас өөр салбарт шилжих хандлага эрс нэмэгдэж байгааг дурьджээ.1 Эрүүл мэндийн ажилчдын, түүний дотор нийтийн үйчилгээтэй эмийн сангийн жор баригчийн ажлын ачаалал, хөдөлмөрийн нормчлолыг зөв тогтоох нь эм зүйн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхэд чухал ач холбогдолтой юм.3-6 Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй нийтийн үйлчилгээтэй эмийн сангийн жор баригчийн ажлын ачаалалд боловсролын зэрэг, ажилласан жил, эмийн сангийн зэрэглэлийн хувьд ялгаатай эсэхийг тодорхойлох зорилгоор УБ хотын 9 дүүрэгт байрлах нийтийн үйлчилгээтэй эмийн санд ажиллаж байгаа 134 жор баригчийг хронометражийн аргаар судлаж, ANOVA шинжилгээний аргыг ашиглан статистик боловсруулалтыг хийсэн. Судалгаанд оролцсон жор баригчдын 9%(12) нь дипломын боловсролтой, 76.9%(103) нь бакалаврын боловсролтой, 12.7%(17) нь магистрын зэрэгтэй, 1,5%(2) нь докторын зэрэгтэй байсан. Ажлын туршлага нь 1-2 жил 24.6%(33), 3-5 жил 40.3%(54), 6-10 жил 17.2%(23), 10-с дээш жил 17.9%(24)-ийг эзэлж байна. Судалгаанд хамрагдсан жор баригчдын 26.1%(35) нь 1-р зэрэглэлийн эмийн санд, 73.9%(99) нь 2-р зэрэглэлийн эмийн санд ажиллаж байна. Судалгааны дүнгээс харахад эмийн сангийн жор баригчийн ажлын ачаалал нь боловсролын зэрэг, ажилласан жил, эмийн сангийн зэрэглэл нөлөөлөхгүй байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: С.Мөнхбат, П.Мандахнаран
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
