Моноцит/ИНЛП-Х харьцааг зүрх судасны эрсдэлт хүчин зүйлстэй харьцуулсан дүн

Зохиогчид

  • Ө.Өлзийпагам АШУҮИС, АУС Зүрх судлалын тэнхим Зохиогч
  • Б.Бурмаа АШУҮИС, АУС Зүрх судлалын тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

ЗСАӨ Зүрх судасны атеросклероз өвчин, Моноцит/ИНЛП-Х моноцит ба их нягтралт липопротейны харьцаа

Хураангуй

Үндэслэл: Моноцит/Их нягтралт липопротеины холестролын харьцааг (Моноцит/ИНЛП-Х) зүрх судасны атеросклероз өвчин (ЗСАӨ)-ний үрэвслийн шинэ маркер болгон ашиглах болсон бөгөөд энэ нь өртөг бага, хялбар үзүүлэлт юм. Зорилго: Моноцит/ИНЛП-Х харьцааг зүрх судасны эрсдэлт хүчин зүйлсүүдтэй харьцуулан судлаж, хоорондын хамаарлыг үнэлэн, ЗСАӨ-нийг эрт илрүүлэх үрэвслийн маркер болгон ашиглах боломжийг судлах. Материал, арга зүй: Судалгааг эмнэлэгт суурилсан агшингийн загвараар 2019.10-12 сарын хооронд хийж гүйцэтгэв. Судалгаанд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж буй байгууллагын ажилчдыг хамруулсан. Судалгаанд зүрх судасны эмгэгийн эмнэлзүйн шинж тэмдэггүй 20-75 насны хүмүүсийг сонгон оролцуулав. Үр дүн: Судалгаанд хамрагдсан 20-64 насны нийт 376 хүнээс 20-39 насны 263, 40-64 насны нийт 113 хүн байв. Судалгаанд оролцогчдын зүрх судасны эрсдэлт хүчин зүйлүүдийг Моноцит/ИНЛП-Х харьцаанд харьцуулан ач холбогдол бүхий үзүүлэлтүүдийг тодорхойлов. Жишээ нь: Тамхи татдаг бүлэгт Моноцит/ИНЛП-Х харьцаа 13.01±5.05, тамхи татдаггүй бүлэгт 9.19±4.11, Дислипидеми илрээгүй болон илэрсэн бүлэгт Моноцит/ИНЛП-Х харьцаа 7.88±3.30 болон 12.82±4.89 гарсан бөгөөд статистикийн ач холбогдол бүхий ялгаатай (p<0.05) байлаа. ЗСАӨ-ний амьдрах хугацааны эрсдлийн үнэлгээг 20-39 насныханд тооцолоход бага, өндөр, маш өндөр бүлгүүдэд Моноцит/ИНЛП-Х харьцаа 9.40±4.72, 8.83±3.45, 12.01±5.12 ач холбогдол бүхий ялгаатай байв. ЗСАӨ-ний 10 жилийн эрсдэлийг 40-64насныханд Когортын нэгдсэн тэгшитгэлийн аргаар үнэлэхэд бага, дунд, өндөр бүлгүүдэд Моноцит/ИНЛП-Х харьцаа 9.02±3.68, 13.99±5.24, 14.16±5.19 байсан бөгөөд бүлгүүдийн хооронд ач холбогдол бүхий ялгаатай (p<0.05) байв. Дүгнэлт: Моноцит/ИНЛП-Х харьцаа нь тамхидалт, артерийн гипертензи, архины зохисгүй хэрэглээ, ажлын нөхцөл, таргалалт, дислипидеми зэрэг ЗСАӨ-ний эрсдэлт хүчин зүйлсүүдтэй ач холбогдол бүхий илүү хамааралтай байсан. ЗСАӨ-ний 10 жилийн эрсдэл болон амьдрах хугацааны эрсдэлийн хувь нэмэгдэхэд Моноцит/ИНЛП-Х харьцаа хамааралтайгаар ихсэж байгаа нь ЗСАӨ-ний үрэвслийн маркер болгон ашиглах боломжтойг харуулж байв.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-09-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл