Монголд тохиолдож буй жирэмсний трофобластат өвчний эмгэг судлалын ялган оношилгооны асуудалд
Түлхүүр үг:
Бүрэн цулцан хураа, Хэсэгчилсэн цулцан хураа, Нэвчилтэт цулцан хураа, Трофобластат хорт хавдар, ХориокарциномаХураангуй
Жирэмсний трофобластат өвчин (ЖТӨ) нь цулцан хураа, трофобластат хорт хавдар, хавдар төст эмгэгүүдийг багтаасан бүлэг өвчин юм. Трофобласт эсийн молекул патологи, эмгэг бүтэц зүйн судалгаа нь жирэмсний трофобластын өвчний оношилгооны алтан стандарт болж байна. Монгол эмэгтэйчүүдийн дунд тохиолдож буй жирэмсний трофобластын өвчнүүдийг орчин үеийн молекул патологийн аргуудаар ялган оношилж, эргэлзээтэй байгаа оношийг баталгаажуулах асуудал эмгэг судлалын тусламж үйлчилгээний тулгамдсан асуудал болж байна. Бид Монгол эмэгтэйчүүдийн дунд тохиолдож буй жирэмсний трофобластын өвчний хэв шинжүүдийг ялган оношилж, эмгэг судлалын оношилгооны өнөөгийн байдлыг үнэлэх зорилгоор судалгааны ажил хийж үр дүнг тооцов. Бидний судалгаанд хамрагдсан ЖТӨ-ний 94.3% цулцан хураа өвчин, 5.8%-ийг жирэмсний трофобластын хавдар эзэлж, ЖТӨ-ийг сэжиглэж буй тохиолдол 45.2% илрэв. Жирэмсний трофобластат өвчнийг сэжиглэж буй тохиолдлуудад нэмэлт дарханхистохими, молекул патологийн шинжилгээ хийх шаадлагатай байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
