Монгол хүнд гүрээний булцууны байршлыг тодорхойлж, эмнэлзүйн зарим шинжтэй уялдуулан судалсан дүн

Зохиогчид

  • Э.Оюунжаргал АШУҮИС, БАС, Анатомийн тэнхим Зохиогч
  • Л.Бямбасүрэн УНТЭ-ийн ЧХХСМЗ Зохиогч
  • Д.Шинэ-од АШУҮИС, БАС, Анатомийн тэнхим Зохиогч

Түлхүүр үг:

Гүрээний булцууны хэвийн бус байршил, Чамархай ясны компьютер томограф, Сонсгол бууралт, Чих шуугилт, Толгой эргэлт

Хураангуй

Гүрээний булцууны динамик бүтэц 2 наснаас хэлбэржиж эхэлдэг ба насанд хүрсэн хүнд хэлбэр, хэмжээ нь харьцангуй тогтмол байдаг. Дунд чихний мэс заслын үед гүрээний булцууны гэмтэл нь амь насанд аюултай хүндрэл үүсгэдэг учраас үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд түүний бүтэц, байршлыг зөв тодорхойлох шаардлагатай байдаг. Бид гүрээний булцууны байршлыг компьютер томографийн аргаар тодорхойлж, эмнэлзүйн зарим шинжтэй уялдуулан судлахыг зорив. Судалгаанд 100 хүний 200 нэгж чамархай ясны компьютер томографийн аксиаль болон корональ хавтгай дээрх зургуудыг харьцуулан гүрээний булцууны байршлыг тогтоон, бодит үзлэг, аудиометрийн шинжилгээгээр сонсголыг үнэлж, тусгайлан боловсруулсан судалгааны картаар эмнэл зүйн зарим шинжийг тодруулж, тэдгээрийн хамаарлыг тодорхойлов. Нийт судалгаанд хамрагдагсдын 54(27.27%) тохиолдолд гүрээний булцууны хэвийн бус байршил илэрснээс дээш байршилтай гүрээний булцуу 46(23%), гүрээний булцууны цүлхэн 6(3%), гүрээний булцууны цүлхийлт 2(1%) байв. Гүрээний булцууны хэвийн бус байршил нь чих шуугих шинж тэмдэгтэй статистик ач холбогдол бүхий хамааралтай (p=0.028, OR=2.36), сонсгол буурах болон толгой эргэх шинж тэмдэгтэй статистик ач холбогдол бүхий хамаарал ажиглагдсангүй.

АШУҮИС-ийн цахим номын санд

Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →

Зохиогчдын судлаачийн профайл: Д.Шинэ-од

Татсан тоо

Нийтлэгдсэн

2021-09-01

Дугаар

Салбар хэсэг

Эрдэм шинжилгээний өгүүлэл