Монгол улсын хүн амын дундах эмэгтэй үргүйдлийн тархалт, зарим эсрдэлт хүчин зүйлийг тодорхойлсон нь
Түлхүүр үг:
Анхдагч үргүйдэл, Хоёрдогч үргүйдэл, Эрсдэлт хүчин зүйлс, ТархалтХураангуй
Дэлхий даяар ойролцоогоор гэр бүлийн 72.4 сая хос үргүйдэлтэй байгаа бөгөөд хөгжиж буй болон хөгжингүй орнуудад үргүйдлийн тархалт харилцан адилгүй байдаг байна.2 Бид ДЭМБ-ийн тодорхойлолтын дагуу Монгол улсын эмэгтэй үргүйдлийн тархалтыг хүн амд суурилсан судалгааны аргаар Монгол улсын 4 бүс болон Улаанбаатар хотын 1920 эмэгтэйд тодорхойлсон. Судалгаанд нийт хамрагдагсдын 7.2%(n=138) үргүйдэлтэй байсан ба үүнээс анхдагч үргүйдэл 2.4%(n=49), хоёрдогч үргүйдэл 4.8%(n=89) тус тус тодорхойлогдсон. Үргүйдэлд хүргэх эрсдэлт хүчин зүйлүүдэд эмэгтэйн нас, оршин суугаа газарзүйн онцлог, боловсролын төвшин бага байх, эмэгтэйчүүдийн зарим эмгэг, бамбай булчирхайн эмгэгээр өвдөж байсан нь статистик ач холбогдол бүхий хамааралтай (p<0,05) байгаа нь тодорхойлогдлоо.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: М.Мөнхзол
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
