Монгол улсад 1997-2016 онд бүртгэгдсэн ХДХВ-1-ийн халдварын молекул эпидемиологийн онцлог
Түлхүүр үг:
ДОХ, Био-Анагаахын Сургууль, Бичил амь судлал, эрүүл мэнд төв” ТББ Цахим хаяг: setsenzaya@gmail.com, Утас: 99131449Хураангуй
Монгол улсад Хүний дархлаа хомсдолын вирус (ХДХВ)-ийн халдварын 1997-2009 болон 2005-2016 оны тохиолдлуудын молекул эпидемиологийн анализ хийгдсэн боловч нэгтгэсэн дүн мэдээлэл байхгүй байна. Иймд бид Монгол улсад 1997-2016 онд оношлогдсон ХДХВ-ийн халдварын 160 тохиолдолд молекул эпидемиологийн дүн шинжилгээг хийж, дэд хэвшинжийн эзлэх хувь, кластеруудын хүн амын бүлгийг хамарсан байдлыг дүгнэлээ. Манай оронд тархсан ХДХВ-ийн дунд В дэд хэвшинж 66.6% буюу дийлэнх хувийг эзэлж байна. CRF51_01B дэд хэвшинж 13.8%, CRF02_AG дэд хэвшинж 10.1% тодорхойлогдсон. Мөн CRF01_AE, A, C, G дэд хэвшинжүүд бүртгэгдсэн. Филогенетикийн модны зураглалд В дэд хэвшинжийн (Кластер 1) болон CRF51_01B дэд хэвшинжийн (Кластер 2) хоёр томоохон кластер тодорхойлогдлоо. Гей, бисекс эрэгтэй оролцогсдын 83% нь В дэд хэвшинжийн, 16% нь CRF51_01B дэд хэвшинжийн халдвартай байгаа нь дээрх кластерт эзлэх гей, бисекс хүмүүсийн хувь өндөр (Кластер 1-т 79.6%, Кластер 2-т 81.8%) байна. ХДХВ-1-ийн дэд хэвшинжийн тархалт бэлгийн өөр өөр чиг баримжаатай хүмүүсийн хувьд статистикийн ач холбогдол бүхий ялгаатай (Х2=134.20 ба df=7; p<0.0005) байна.
АШУҮИС-ийн цахим номын санд
Энэ өгүүллийг цахим номын санд үзэх →
Зохиогчдын судлаачийн профайл: З.Сэцэн
Татсан тоо
Нийтлэгдсэн
Дугаар
Салбар хэсэг
Лиценз
Энэхүү сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллүүд Creative Commons Attribution 4.0 (CC BY 4.0) лицензтэй. Зохиогч болон эх сурвалжийг зөв дурдсан нөхцөлд хэн ч хуулбарлах, түгээх, өөрчлөн ашиглах боломжтой. Зохиогчийн эрх зохиогчид хадгалагдана.
